Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

khural.mn цахим хуудасны Админуудын 2-р сургалт зохион байгуулагдлаа.

2015-04-01

УИХ-ын Тамгын газар, Щвейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын “Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс зохион байгуулсан khural.mn цахим хуудасны 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 2-р шатны Админуудын сургалт 2015.03.26-28-ны өдрүүдэд Их тэнгэрийн амны “Хатантуул” зочид буудлын сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтын зорилго нь цахим хуудсанд нийтлэгдэж буй мэдээ мэдээллийн стандарт, мэдээ бэлтгэхэд анхаарах зүйлсүүд, вэб сайтын нийтлэлүүдийн агууллагын талаарх түлхүү ач холбогдол өгөх байв. Мөн фото зураг авах стандарт, вэбсайтын агууллагыг бүтээхдээ жендерийн үзэл баримтлалыг харгалзах нь, албан мэдээг олон нийтэд хүргэхдээ гаргадаг алдаанууд, хүний эрхэд суурилсан хандлага-хөгжлийн бодлогын арга барил, khural.mn-ны стандарт зэрэг цахим хуудасны хөгжилт чухал хэрэгцээтэй мэдээллүүд сургалтын хөтөлбөрт багтсан байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%