Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"1000 айлын орон сууцны хороолол"-руу дэд бүтэц татна

2015-04-01

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зам тээвэр, эрчим хүч, газрын харилцаа, барилга хот байгуулалтын бодлогын хороо 03 сарын 31-ний өдөр хуралдав. Хуралд бодлогын хорооны дарга Б.Базаргүр, гишүүд Ш.Баттөмөр, Ж.Ганутлга, М.Бас-Эрдэнэ, Н.Батзориг, Т.Төмөрбаатар, Б.Буяндэлгэр нар оролцлоо.

Хурлаар Хэрлэн сумын 3-р багийн нутаг дэвсгэр дэх 48га талбайд баригдах “1000 айлын орон сууцны хороолол”-ын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний зураг, төсөв хийхэд тулгамдсан асуудлын талаар аймгийн ГХБХБГ, зураг төсвийн “ДОЗТ” ХХК-ийн мэдээллийг хэлэлцэв.

Уг хороололруу дэд бүтэц татах 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 4.0 тэрбум төгрөг энэ онд тавигдсан. Гэтэл хөрөнгө нь буцаан татагдах хугацаа тулаад байдаг, ажлын зураг төсвийг хийж дуусаагүй байдаг. Тулгарч буй гол бэрхшээл нь шинээр төлөвлөж буй орон сууцны хорооллыг дулаанаар хангах шугам хоолойг татахын тулд  11 айлын газар дээгүүр, бохир усны шугам хоолой татахад мөн 10 айлын газар дээгүүр дайран өнгөрөх болж байгаа юм. Мөн шугам хоолой хамгаалах бүс нь авто зам, 2 инженерийн шугам сүлжээний хооронд болон айлын газраас хамгийн багадаа 6 метр зайтай байх ёстой аж.


Бодлогын хорооны хурлаар хэлэлцээд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас санал болгосон инженерийн шугам сүлжээний чиглэлийг дэмжив. Мөн аймгийн Засаг даргад Инженерийн шугам сүлжээний зургийг экспертизээр хянуулахад шаардлагатай хөрөнгийг боломжтой эх үүсвэрээс гаргах, “1000 айлын орон сууцны хороолол”-ын дэд бүтцийн шугамын чиглэлтэй давхцаж буй, айл өрх, ААН, байгууллагын газрыг шилжүүлэх, чөлөөлөх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн өмнө шийдвэрлэхийг даалгалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%