Монгол Улсад Ардчилсан Хувьсгал ялсны түүхт 25 жилийн ойн баярын болон Ардчилсан Намын баярын хурал болж өндөрлөлөө.
1989 оны өвөл алдарт хонхны дуугаар ард түмэн, нийгэм, улс төрийн амьдралыг гүн нойрноос сэрээж, «1990 оны цагаан морин жилийн хувьсгал» хэмээн алдаршсан Ардчилсан хувьсгалыг анх орон даяар зохион байгуулалттайгаар эхлүүлсэн Монголын Ардчилсан Холбоо, тус холбооны залуучуудын дуу хоолойг эрслэн дэмжиж хамтран тэмцэж, ардчилсан хувьсгалын тугийг хатгалцсанаар улс төрийн тэмцлийг төгс ялалтад хүргүүлж байсан улс төрийн шинэ хөдөлгөөнүүд болох 1989 оны 12 дугаар сарын 28-нд байгуулагдсан “Ардчилсан социалист хөдөлгөөн”, 1990 оны 1 сарын 19-нд байгуулагдсан “Шинэ дэвшилт холбоо”, мөн “Монголын оюутны холбоо”, тус холбоодын төв болон орон нутаг дахь салбаруудыг үүсгэн байгуулж, Монгол Улсад ардчиллын галыг анх асаасан билээ.
Хуучны
тоталитар дэглэмийг халж хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэх
ардчилсан нийгмийг цогцлон байгуулах, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан
бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөт, бүрэн эрхт
байдлыг жинхэнэ ёсоор баталгаажуулах, төрөлх эх орныхоо жинхэнэ эзэн
нь байх тийм аугаа их боломжийг нээж өгсөн Ардчилсан хувьсгалын
партизанууд, үе үеийн тэмцэгчид түүхэн их алдар гавьяа Монголын түүхэнд үеийн үед мөнхрөн үлдэх нь дамжиггүй билээ