Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтууруулах, мансууруулах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт эмчилгээ хийлгэж ирсэн нэр бүхий 7 хүнийг хуваарийн дагуу “Халамжлан хүмүүжүүлэгч" байгууллагуудад аймгийн ГХУСАЗЗ-ийн дарга Д.Ширмэн хүлээлгэн өглөө.
Хүлээн авсан байгууллага тухайн иргэнийг хэрхэн халамжлан хүмүүжүүлсэн талаарх тайланг хагас бүтэн жилээр аймгийн ГХУСАЗЗ-д тайлагнаж байх бөгөөд ГХУСАЗЗ-өөс жил бүрийн 12 дугаар сард гэр бүлийн гишүүдтэй нь уулзалт, ярилцлага зохион байгуулан тус ажлын хэрэгжилтийг дүгнэх юм.