Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Буйр нуураа цэвэрлэх хөдөлгөөнд уриалав

2015-04-09

        Монголын зүүний хүчний холбооны Дорнод аймгийн салбар хороо 3-р чуулганаа энэ сарын 09-ны өдөр зохион байгуулав. Чуулганд төрийн захиргаа, хувийн хэвшил, аймгийн 14 сумын төлөөлөл зэрэг Зүүний хүчний холбоог дэмжигч 100 гишүүн оролцлоо. Чуулганы нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар: “Оюуны баялаг бүтээгчдийг манлайлан оролцож байгаа та бүхэн нийгмийн бүхий л салбарын дуу хоолой нь болж, идэвхтэй сайн ажиллаарай” хэмээн онцлов.

Чуулганаар шинэчилсэн дүрмээр бүтэц, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, Буйр нуурын экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа тул цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлэхийг уриалав. Буйр нуурт 10 орчим машин, техник, олон тонноор хэмжигдэх загас агнуурын хэрэгсэл, тор унасан байдаг ажээ. Иймээс “Буйр далай-Цэнгэг рашаан” чуулга уулзалтыг зохион байгуулахаар 21 аймагт хандсан уриалга гаргалаа. Зүүний хүчний холбооны Дорнод аймгийн салбарын тэргүүн Н.Хүрэлбаатар уг уриалгаа Монголын зүүний хүчний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаярт гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1491
585 / 39%
472 / 32%
211 / 14%
223 / 15%