Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Улаан загалмайчдын хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

2015-04-13

       Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дунд шатны Улаан загалмайн хороодын дарга нарын туршлага судлах, уулзалт аялал энэ өдрүүдэд Дорнод аймагт болж байна. Энэхүү арга хэмжээнд зориулсан Өсвөрийн улаан загалмайчдын хүндэтгэлийн тоглолт пүрэв гарагт аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд зочид, улаан загалмайн хүндэт, онцгой гишүүд, улаан загалмайч хүмүүнлэг байгууллагуудын төлөөлөл, өсвөрийн болон залуучуудын улаан загалмайн гишүүд, сайн дурынхан, ивээн тэтгэгч, хандивлагч, гишүүд дэмжигчид хүрэлцэн ирсэн байлаа.
Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Улаан загалмайн хорооны Тэргүүн Р.Зоригтбаатар, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бадамсүрэн, аймгийн Улаан загалмайн хорооны дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганболд, МУЗН-ийн Хүний нөөцийн дарга н.Батчимэг нар баяр хүргэж, үг хэллээ.

       Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Улаан загалмайн хорооны Тэргүүн Р.Зоригтбаатар хүрэлцэн ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр:
 “...Аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ, Улаан загалмайн хороотойгоо хүмүүнлэгийн ажил үйлчилгээний чиглэлээр гэрээ байгуулж, удирдлага арга зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлж, төр, хамтын ажиллагааг сайжруулан ажиллаж байгаа нь үр дүнтэй ажил болж байна. Дорнод аймгийн Улаан загалмайн хороо бидний итгэл найдварыг биелүүлж, аймгийн төр захиргаандаа нэмэгдэл хүч болж, хот хөдөөгийн ард түмэндээ үйлчлэх гэрээгээр тогтсон үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Үйл ажиллагааны цар хүрээ нь жилээс жилд өргөжиж, ололт амжилт нь бэхжиж дунд шатны Улаан загалмайн хороодоо байнга манлайлан ажиллаж байгаад нь бид баяртай байдаг...” 
хэмээгээд Хүмүүнлэгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэхэд бүх талаараа хамтран ажилладаг, мөн хандивлагч байгууллагууд, гишүүд дэмжигчдэд талархал илэрхийлэв.

Мөн  үеэр Нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүмүүнлэгийн эздэдээ шагнал гардуулах ёслол боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээ Улсын тэргүүний, лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн Өсвөрийн улаан загалмайчдын “Энэрлийн эгшиглэн” урлагийн тоглолтоор өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1491
585 / 39%
472 / 32%
211 / 14%
223 / 15%