Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМЧ ТӨСӨВ, САНХҮҮ ЭДИЙН ЗАСАГ, ГАДААД БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН АЛБАНЫ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА.

2015-04-13

         Өмч төсөв, санхүү эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо аймгиийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 04 дүгээр сарын 13-ны өдөр Орон нутгийн өмчийн албаны ажилтай танилцлаа.
        Хуралд Өмч төсөв, санхүү эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны дарга Г.Эрдэнэбат, гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Мөнхбат, Р.Эрдэнэбаяр, Д.Гантуул болон Орон нутгийн өмчийн албаны дарга Д.Батсүх, ахлах мэргэжилтэн С.Лхагважаргал нар оролцсон юм.
        Аймгиийн ИТХ-ын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны дарга Д.Батсүх албаны үйл ажиллагааны талаар хорооны гишүүдэд танилцуулан гишүүдийн асуусан асуултанд хариулж тэднээс өгсөн үүрэг чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахаар болов.


Мэдээг бэлтгэсэн: Э.Золзаяа


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%