Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГХУСАЗЗ-ИЙН 2015 ОНЫ ЭЭЛЖИТ II ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2015-04-14

2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн ГХУСАЗЗ-ийн хурал болж, хуралдаанаар зөвлөлийн гишүүд  эхний улиралд хийсэн ажлын талаар товч танилцуулга хийж,  аймгийн хэмжээнд өсөх хандлагатай гэмт хэргүүдийн талаар танилцуулав.
Аймгийн хэмжээнд 2015 оны эхний 3 сард 81 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс -12,9 хувиар буурсан байна.
Иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа тул ард иргэдэд эд хөрөнгөө хамгаалж, хулгайд алдахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн аймгийн хэмжээнд явагдаж байгаа “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” аяны явцад хяналт тавих хуваар гаргаж, зөвлөлийн гишүүн байгууллагуудад хуваарилж өгөв.

 Аймгийн ГХУСАЗЗ-ийн ажилтан Х.Маргулан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%