Монгол
Улсын “Иргэний хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, Улсын
Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн салбарт өөрчлөлт,
шинэчлэлт, хувьчлал хийх үндсэн чиглэл", Төрийн
өмчийн хорооны 2003 оны 303 дугаар тогтоол, амйгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны А/33
тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Увс
нуурын Аялал, жуулчлалын баазыг менежментийн гэрээгээр хувьчлан авах бизнесийн чиглэлээр чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг, удирдлагын өндөр мэргэшил,
дадлага, туршлагатай , байгууллагыг үр ашигтай зохион байгуулах ур чадвартай,
хувийн өмчит хуулийн этгээд буюу менежментийн багийг урьж
байна.
Тендерийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны
04 дугаар сарын 15–ны өдрийн А51 тоот тогтоолоор баталсан “Аялал жуулчлалын гэр
баазыг менежментийн үр
дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах уралдаант
шалгаруулалт /"тендер"/-ын журам"-ын дагуу аймгийн ИТХ-ын ажлын алба /цаашид "Ажлын алба" гэх/, аймгийн Засаг даргын
Тамгын газартай хамтран зохион байгуулж явуулна.
“Увс нуурын Аялал, жуулчлалын баазыг”-ыг
менежментийн үр дүнг харгалзан хувьчлах үнэ
323,966.200 /гурван
зуун хорин гурван сая есөн зуун жаран зургаан мянга хоёр зуун / төгрөг
болно.
Тендерийн дэнчин 48,595.000 /дөчин
найман сая таван зуун ерэн таван мянга / төгрөг.
Тендерийн хураамж 50000 /тавин мянга/ төгрөг
Тендерийн шалгаруулалт
Тендерийн төслийг 2 үе шаттай дүгнэнэ.
Эхний шатанд оролцогчид
ерөнхий шаардлагыг хангасан байна.
Хүсэлт
гаргагчид удирдлагын өндөр мэргэшил, дадлагатай, байгууллагыг
үр ашигтай зохион байгуулах ур чадвартай байх шаардлага тавина.
Энэхүү шаардлагыг хангаж чадах эсэхийг хүсэлт гаргагчийн ирүүлсэн өргөдөл,
холбогдох материалаас хянан үзэж, урьдчилан шалгаруулалт хийх бөгөөд тэнцсэн
тохиолдолд тэрээр тендерт оролцогч
болно.
Тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдлийг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн (Улаангомын цагаар) 1000
цагаас өмнө аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлнэ.
Хоёр дахь шатанд эхний шатанд шалгарсан хуулийн этгээд нь
тендерийн журмын дагуу шаардлагыг
хангасан байна.
ИТХ-ын ажлын алба өргөдөл хүлээн авах эцсийн өдөр дээрхи шаардлагыг ханган тендерт оролцогч болох эсэх талаар
хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
Энэхүү мэдэгдлийг хүлээн авснаар тухайн хүсэлт гаргагч нь
“тендерт оролцогч” болно. Тендерт оролцогчид ИТХ-ын
ажлын албанаас тендерийн бичиг баримтыг хүргүүлнэ.
Тендерт оролцох хүсэлтээ илэрхийлэх
Монгол улсын
болон гадаадын төрийн болон орон нутгийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд,
/буюу менежментийн баг/ дангаараа, эсвэл хамтарсан
хэлбэрээр тендерт оролцож болно.
Хамтарсан хэлбэрээр оролцох тохиолдолд тэдгээрийн хооронд хамтран оролцох тухай
гэрээ байгуулсан байна.
Тендерт оролцох хүсэлтэй Монгол
улсын болон гадаадын төрийн болон орон нутгийн өмчийн оролцоогүй хуулийн
этгээд, /буюу менежментийн баг/, /цаашид "Хүсэлт гаргагч" гэх/ нь
сонирхлоо илэрхийлсэн албан ёсны захидлыг дараахи материалын
хамт /монгол хэл дээр/ ИТХ-ын Ажлын албанд ирүүлнэ. Гадаад хэл дээр бэлтгэсэн материалын монгол орчуулгыг заавал
хавсаргасан байна. Үүнд:
1.
Өргөдөл;
2.
Хүсэлт гаргагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг зурсан “Нууцыг
хадгалах гэрээ”;
3.
Буцааж төлөгдөхгүй нөхцөлтэй 50
000 /тавин мянган/ төгрөгийн тендерийн
хураамж төлснийг нотлох баримт;
4.
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон тохиолдолд түүнд зохих журмын дагуу олгосон
итгэмжлэл;
5.
Хүсэлт гаргагчийн тухай танилцуулга. Үүнд дараахь зүйлийг оруулна:
1/ Эрх
зүйн байдал; Хуулийн
этгээдийн үүсгэн байгуулж бүртгүүлсэн тухай баримт бичгүүд болох гэрээ, дүрэм,
гэрчилгээ лицензийн ноторатаар баталгаажуулсан хуулбар, үйл ажиллагаа явуулж ирсэн туршлага,
тендерт оролцогчид тавих шаардлагыг хэрхэн хангаж буй тухай дэлгэрэнгүй
танилцуулга, Менежментийн багийн гишүүд хамтран ажиллах гэрээ
байгуулсан байна. /хамтарч
оролцох тохиолдолд энэ шаардлага бүх хамтрагч нарт адил хамаарна/,;
2/ Санхүүгийн байдал; Сүүлийн 2 жилийн аудитаар
баталгаажуулсан санхүүгийн тайлан, холбогдох хавсралтууд, бизнесийн чадавхи,
санхүүгийн байдлын тухай танилцуулга,
3/ Ажил хэргийн мэдлэг, дадлага туршлага; Менежментийн багийн ахлагч, гишүүдийн
анкет, тэдгээрийн ажлын туршлагын тухай дэлгэрэнгүй танилцуулга, боловсрол,
мэргэжлийн диплом, гэрчилгээний
хуулбар;
4/ Зөвшөөрөл; Хэрэв тендерт оролцогч хуулийн этгээд нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй бол тендерт оролцохыг зөвшөөрсөн удирдах
байгууллагынх нь шийдвэр;
5/ Гэрээ; Тендерт хамтарсан хэлбэрээр оролцох
тохиолдолд хамтрагчдын хооронд байгуулсан “Тендерт хамтран оролцох тухай
гэрээ”;
Өргөдөл
болон нууцыг хадгалах гэрээний загварыг ИТХ-ын ажлын албанаас авна.
Тендерийн хураамж болох 50 000 /тавин мянган/ төгрөгийг Төрийн сан дахь аймгийн ИТХ-ын ажлын албаны 150050401 тоот дансанд
шилжүүлнэ Хэрэв өргөдөлд тендерийн хураамж төлсөн баримтыг хавсаргаагүй тохиолдолд өргөдлийг
хүлээн авсанд тооцохгүй.
Тендерт
оролцогчид тавих шаардлага
Тендерт
хамтарсан хэлбэрээр оролцогчид тендерт ялсан нөхцөлд “Тендерт хамтран оролцох
тухай гэрээ”-нд Менежментийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 1 сарын дотор багтаж
“Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн дагуу хуулийн этгээд
байгуулж бүртгүүлэх тухай тусгасан байна.
Тендерт
оролцогч тухайн байгууллагын удирдах үйл ажиллагаа
/менежмент/-г гүйцэтгүүлэхээр өөрийн менежментийн багийг бүрдүүлнэ. Менежментийн багийн ахлагч нь бизнесийн салбарт 3-аас
доошгүй жил ажилласан туршлагатай боловсон хүчин байна.
Тендерт
оролцогч өөрийн эрхэлж буй үйл ажиллагаа болон эрх зүйн байдал, хөрөнгө
санхүүгийн байдал, тендерт ирүүлсэн бусад мэдээллийн үнэн зөвийг бүрэн
хариуцна.
Төрийн
албан хаагч эрхэлж буй албан тушаалын нэрийн өмнөөс тендерт оролцож болохгүй.
Хүсэлт гаргагч өөрийгөө
төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч
томилсон тохиолдолд түүний төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдсэн
итгэмжлэлээр баталгаажуулна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй тохиолдолд
хуулийн этгээдийн түүний захирал /дарга гэх мэт/ тендерт
оролцогчийг төлөөлнө. Хэд хэдэн хуулийн этгээд тендерт хамтран оролцож байгаа
бол тэд зөвхөн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж
оролцоно.
Тендерийн санал боловсруулах, ирүүлэхтэй
холбогдуулан тендерт
оролцогчид дор дурьдсан шаардлагыг тавина.
1/Баримт бичгийн иж бүрдлийг
хангасан байдал
2/ Эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн
чадвартай байх / Хөрөнгийн
үнэлгээний 70-аас доошгүй хувьтай тэнцэх
хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй байх./
3/Мэргэжлийн чадавхитай боловсон хүчний
хангамж, нөөцтэй байх /
Менежментийн багийн ахлагч, гишүүдийн анкет, тэдгээрийн ажлын туршлагын тухай
дэлгэрэнгүй танилцуулга, боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар, удирдлагын өндөр мэргэшил, дадлагатай,
байгууллагыг
үр ашигтай зохион байгуулах ур чадвартай, хувийн өмчит хуулийн этгээд,/
4/ Тендерийн саналыг зарласан нөхцлийн
хэмжээнд, холбогдох мэргэжлийн түвшинд хийсэн байх
5/Тендерийн саналыг зарласан хугацаанд ирүүлсэн
байх
6/ Дэнчингээ тогтоосон хугацаанд нь төлсөн байх
7/ Татвар, нийгмийн даатгал, ШШГА, банк санхүүгийн
байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг нотлох тодорхойлолт
8/ Хуулийн этгээдийн хувьд үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай
санхүүгийн эх үүсвэртэй байх. / Уг
санхүүгийн эх үүсвэр нь 65,0 сая төгрөгөөс доошгүй байх банкаас авах боломтой
зээлийн хэмээг нотлох баримт ирүүлэх, /
9/ Санхүүгийн шалгуур үзүүлэлтийг хангасан байх
1. компанийн сүүлийн 2
жилийн борлуулалтын орлогын дундаж нь хөрөнгийн үнэлгээний 30-аас доошгүй хувь байна.
2. Санхүүгийн тайлангаар
ашигтай ажилсан байх.
10/ Дэнчингээ тогтоосон
хугацаанд нь төлсөн байх
11/ Тендерийн саналыг
зарласан хугацаанд ирүүлсэн байх
Тендерийн бичиг
баримт
1. “Аялал жуулчлалын гэр бааз”-ын
талаархи ерөнхий мэдээлэл
2. “Аялал жуулчлалын гэр бааз”-ыг
менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах уралдаант
шалгаруулалт /тендер/-ын журам
3. “Менежментийн
үр дүнг харгалзан хувьчлах гэрээ“-ний төсөл
Хувьчлалын зорилго
“Аялал жуулчлалын гэр баазыг менежментийн үр дүнг
харгалзан хувьчлан авах сонирхолтой хувийн өмчит хуулийн этгээд /буюу
менежментийн баг/ нь дор дурьдсан хувьчлалын зорилгыг
хангасан 3 жилийн бизнес төлөвлөгөөний төсөл
/тендерийн санал/-г боловсруулна. Үүнд:
1. Увс нуурын аялал,
жуулчлалын баазын үндсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг
өөрчлөхгүй байх
2. Үйлчилгээ, үйл ажиллагааны түвшинг сайжруулах
3. Үйлчилгээнд хамрах хүрээг өргөтгөх
4. Стандарт мөрдөж ажиллах
5. Хөрөнгө оруулж,
техник, технологийг шинэчлэх замаар аялал,жуулчлалын баазын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх
Бизнес төлөвлөгөөнд дараах агуулгыг заавал тусгана. Үүнд:
1. Бизнес төлөвлөгөөний зорилго, зорилт
2. Бүтээгдэхүүн үйлчилгээ, тоо хэмжээ
3. Зах зээлийн
судалгаа, маркетингын төвөлөгөө
4. Төлөвлөж буй санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдийн прогноз
/орлого, зарлага үр дүнгийн төлөвлөгөө, мөнгөн урсгалын төлөвлөгөө г.м./
5. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, хөрөнгийн үндсэн үнийг эргэн төлөх график, түүнийг төлөх хугацаа
6. Хүний нөөцийг
хөгжүүлэх төлөвлөгөө /үндсэн ажиллагсдын тоо, хөдөлмөр эрхлэлтийн түвшин,
цалин, урамшуулал, мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр г.м./
Тендерийн ажиллагаа
Тендерт оролцогчид
тендерийн саналаа тендерийн дэнчин төлснийг нотлох баримтын хамт ИТХ-ын ажлын албанд ирүүлнэ.
„Дэнчин“
гэж тендерт оролцогчоос „Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ“-г
байгуулах чадвар, санхүүгийн эх үүсвэрийн нотолгоо болгон Төрийн
сан дахь Орон нутгийн өмчийн сангийн 150051401 тоот
дансанд урьдчилан төлж, байршуулах хүүгүй мөнгөн хадгаламжийг хэлнэ.
Тендерийн
ялагчаар шалгарсан оролцогчийн тавьсан дэнчинг түүнтэй байгуулах „Менежментийн
гэрээний үр дүнг харгалзан хувьчлах гэрээ“-ний үүргийн биелэлтийг хангах,
гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйд хүлээлгэх хариуцлага, учруулсан хохирлыг нөхөн
төлүүлэх барьцаа болгон Орон нутгийн өмчийн
сангийн дансанд үргэлжлүүлэн байршуулна. Тендерийн ялагч нь
„Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ“-ний хугацаа дуусахад энэхүү
гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд түүний тавьсан барьцааны
дэнчинг худалдан авах үнэд оруулан тооцон, бусад тохиолдод дэнчинг буцаан олгохгүй.
Тендерт
оролцогчдыг „Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах гэрээ“-ний төсөлд
нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал гаргах бололцоогоор хангана.
Тендерийн саналыг дараахи байдлаар үнэлнэ:
Тендерийн
саналыг дор дурьдсан үзүүлэлтүүдийг үндэслэн 100 хүртэлх онооны системээр үнэлнэ. Үүнд:
(1)
Баримт бичгийн иж бүрдлийн хангасан байдал (0-5 оноо)
(2)
Тендерт оролцогчийн эд хөрөнгийн
баталгаа, төлбөрийн чадварын үзүүлэлтийг хангасан байдал (0-20 оноо)
(3)
Мэргэжлийн чадавхитай боловсон хүчний нөөцийг хангасан байдал (0-10 оноо)
(4)
Бизнес төлөвлөгөөг зарласан нөхцөлийн дагуу хийсэн байх /менежментийн үйл ажиллагааны болон бизнес
төлөвлөгөөний чанар, орон нутгийн
онцлог болон аймгийн Засаг
даргын Тамгын газар, Засгийн газраас аялал жуулчлалын чиглэлээр дэвшүүлж буй бодлого, зорилтыг
тусгасан байдал/ (0-25 оноо)
(5)
Тендерийн саналыг зарласан хугацаанд ирүүлсэн байдал (0-1 оноо)
(6)
Дэнчинг тогтоосон хугацаанд төлсөн байдал (0-1 оноо)
(7)
Татвар, нийгмийн даатгал, ШШГА, банк санхүүгийн байгууллагад хугацаа
хэтэрсэн өргүйг нотолсон байдал (0-8 оноо)
(8)
Тендерт оролцогч нь менежментийн гэрээний дагуу үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардлагатай
санхүүгийн эх үүсвэртэй эсхийг нотолсон байдал (0-20 оноо)
(9)
Санхүүгийн шалгуур үзүүлэлт хангасан байдал (0-10 оноо)
Тендерийн
саналын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан тендерт оролцогч нь ялагч болно.
Тендерийн шалгаруулалт
явагдсаны дараа ИТХ-ын ажлын
алба, аймгийн ЗДТГазар нь тендерийн ялагчтай “Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ”-г
байгуулна.
Тендерт оролцох өргөдөл, тендерийн саналыг дор дурдсан
хаягаар ИТХ-ын ажлын албанд ирүүлнэ.
Увс
аймгийн Засаг даргын Тамгын
газрын байр
2
давхар , № 213 тоот өрөө
Утас: 70452828 Факс: 70452214
о О о