Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг баталлаа

2015-04-17

     Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Хуралдааны эхэнд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай хэлэлцлээ. Нэр дэвшүүлэх санал авахад Монгол ардын намын бүлгээр санал таслагдлаа. 
Намын бүлгийн дарга С.Мөнгөнбат аймгийн Засаг даргад М.Бадамсүрэнг нэр дэвшүүллээ.  Мягмарсүрэнгийн Бадамсүрэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан 5 шаардлагыг хангасан хэмээн танилцууллаа.

 М.Бадамсүрэн нь:
1. Дээд боловсролтой. 1996-2000 онд Монгол улсын Техникийн их сургуулийг нефтийн инженер мэргэжлээр төгссөн.
2. 2001 оны 9 дүгээр сараас  2002 оны 8 дугаар сард “НИК” ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Улсын нөөцийн газарт Шатахуун түгээх станцын түгээгч, эрхлэгч, 
2009 оны 1 дүгээр сараас 2012 оны 8 дугаар сард Дорнод аймгийн Монгол ардын намын хорооны орон тооны дэд дарга, 
2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, 
2012 оны 11 сараас 2013 оны 11 сард Хэрлэн сумын Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргын Зөвлөх, 
2013 оны 12 сараас одоог хүртэл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна
Төрийн албанд 6 жил 9 сар ажиллажээ.
3. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй
4. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй
5. Ялгүй

Нэр дэвшигчийг танилцуулсны дараагаар асуух асуулттай төлөөлөгчид асуултаа асууж, нэр дэвшигч хариулт өглөө. 
Тэрээр асуултад хариулахдаа: "...Төрийн албанд албан ёсоор 6 жил 9 сар ажилласан гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон. Энэ тал дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дайралт хийж, нэр хүндэд маш ихээр халдаж байгааг хэлсэн юм. Мөн аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа намын болон улс төрийн үүднээс асуудалд хандаж байсан удаа байгаагүй, шударга ёс байж эв нэгдэл тогтоно..." хэмээн хэллээ. 
Үүний дараагаар төлөөлөгч Л.Хишигтогтох, Д.Ганцогт, Н.Батзориг, Д.Урансувд, Ц.Ганбат, Н.Энхболд, Ж.Энхболд, С.Ганбат, Т.Төмөрбаатар, Б.Өлзийбаян, П.Мөнхтөр нар үг хэллээ. 
       Төлөөлөгч Д.Ганцогт: "...Нэр дэвшигчид татгалзах зүйл байхгүй. Өнгөрсөн хугацаанд хамтарсан засагт ажилласнаар олон ажил хийсэн. Цаашид энэ бүх зүйлээ үргэлжлүүлээрэй..." 
      Төлөөлөгч С.Ганбат нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэн нэг зүйлийн ихэд онцоллоо. ...Шүүмжлэл гэдэг өөр, гүтгэлэг доромжлол гэдэг бас өөр! Намайг ажиллаж байх хугацаанд маш их гүтгэлэг доромжлол ирдэг байсан. Энэ хүн дээр бас гарч байна. Гүтгэлэг гэдэг хүндээ биш аймгийн Засаг дарга гэдэг энэ албан тушаалд  байдаг юм байна...” хэмээлээ. 
Мөн бусад төлөөлөгчид үг хэлж, аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Ийнхүү аймгийн Засаг даргад нэр дэвшигч М.Бадамсүрэнг хуралдаанд оролцсон 29 төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж, Монгол улсын Ерөнхий сайдад санал болгохоор тогтоолын төсөл баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%