Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2015 онд хувьчлах хөрөнгийн жагсаалтыг баталж, худалдах доод үнийг тогтоолоо.

2015-04-17

           Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015.04.16-ны өдрийн хуралдаанаар Орон нутгийн өмчийн албанаас дараахь асуудлуудыг хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.
1. 2015 оны хувьчлах хөрөнгийн жагсаалтыг  батлуулж, худалдах доод үнийг тогтоолголоо.
2. Орон нутгийн өмчит байгууллагуудын балансаас балансад шилжүүлэх зарим өмч, эд хөрөнгийг батлуулж шилжүүлсэн өмч, эд хөрөнгийг комисс томилон хүлээлцэж, холбогдох байгууллагуудтай хамтран хөрөнгийг хөдлөл, өөрчлөлтийг зохих хууль, журмын дагуу хийж гүйцэтгэхийг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар болон Орон нутгийн өмчийн албаны дарга Л.Ганхуяг нарт даалгалаа. /Landcruiser-105 маркийн ГАА26-66 автомашин, Landcruiser-100 маркийн ГАА 99-99 автомашин, Lexus-470 маркийн УНЗ 55-59 автомашин, Эмийн эргэлтийн сангийн барилга/
3. Орон нутгийн өмчийн алба нь 2015 оны 1-р улирлын байдлаар үйл ажиллагааныхаа тайланг тавьж хэлэлцүүллээ.
4. Аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны 12 жилийн дунд сургуулийн хөрөнгөд бүртгэлтэй спорт заалны барилга, Эрдэнэ сумын Хүүхдийн дотуур байрны барилгуудыг буулгаж, зориулалтыг нь өөрчилж ашиглалтад оруулах асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%