Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хилийн 0275 дугаар ангийн 2 дугаар заставыг Дэслэгч Генерал Базарын Цэдэн-Ишийн нэрэмжит болгов

2015-04-17

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаанаар Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Түргэн багт орших Хилийн 0275 дугаар ангийн 2 дугаар заставыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Хууль зүйн ухааны доктор, Дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ. Базарын Цэдэн-Иш нь 1906 онд төрсөн. “Эх орны манаа” сонин, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Биеийн тамир спортын Хүч нийгэмлэг зэргийг байгуулж, Монгол улсын хилийн хамгаалалтад үнэтэй хувь нэмэр оруулж, Хил хамгаалах байгууллагын одоогийн нэгж, салбар, хил оршин тогтнох нөхцөл байдлыг үүсгэн байгуулсан түүхэн гавьяатай.

'Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Баатарцогт'
Дорнод Хурал's photo.
'Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Баатарцогт'
Дорнод Хурал's photo.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%