Уулзалт 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 09.00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд эхэлнэ.
ТОДОРХОЙЛОЛТ: Орон
нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах
зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт
хийх хөрөнгийг xэлнэ.
ЗОРИЛГО: Орон
нутгийн xөгжлийг дэмжиx, бүс нутгийн тогтвортой байдлыг xангасны үндсэн
дээр иргэдийн тогтвор сууршилтай амьдраx орчин бүрдүүлэxэд оршдог.
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН САН болон ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГУУДЫН
эх үүсвэрийн бүрдэлтийг дахин хянан үзэж, эдгээр сангуудыг орон нутгийн
төсвийн алдагдлыг арилгах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх нэг гол
хэрэгслэл болгон ашиглах боломжтой.
ЭХ ҮҮСВЭР:
- импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 25 хувь;
- ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орсон орлогын 5 хувь;
- орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоодын төрийн бус байгууллагын болон гадаадын албан ёсны тусламж, хандив;
- доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийг тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлэх хөрөнгө.