Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Түймрийн улмаас нийт 402,7 сая төгрөгийн хохирол учраад байна

2015-04-20

        Даваа гарагийн Удирдах ажилтнуудын шуурхайгаар 2015.04.13-04.20-ны өдрийг хүртэлх хээрийн түймрийн нөхцөл байдлыг Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Гантөмөр танилцууллаа.
Дорнод аймгийн нутагт 2015 оны 04 сарын байдлаар 24 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 15 гэр байшин, 34 хашаа саравч, 2 тээврийн хэрэгсэл, 739 толгой мал, 2 сая га хээрийн талбай шатаж байгаль экологид 108 сая, эд материалд 265,8 сая, түймэр унтраахад шууд зардалд 28,8 сая төгрөг нийт  402,7 сая төгрөгийн хохирол учраад байна.

Яг одоогийн байдлаар Дорнод аймгийн нутагт асаж байгаа 4 түймрийн голомтод Аймгийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, ОХУ, Зэвсэгт хүчний 0327-р анги, Хилийн 275-р анги, Хилийн 0132-р анги, Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн, Дашбалбар, Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан сумын нийт 1068 хүн, 78 автомашин, 14 мотоциклтой түймэр унтраахаар ажиллаж байна.

Бүх түймрийн чиглэл Баруун хойноос Зүүн урагш чиглэлд тархан шатаж байгаа бөгөөд салхины хурд 10-18 м/с зарим үед 20-24 м/с болон ширүүсэж байгаа аж.

Матад сумын 6-р багийн нутаг Петро Чайна Дачин Тамсагийн 19-р талбайн орчмоос гарсан түймэр

Матад сумын 6-р багийн нутаг дахь Петро Чайна Дачин Тамсаг компанийн 19-р талбайгаас баруун тийш 8 км-т 2015.04.13-ны өдрийн 14:05 цагт түймэр гарч Халхгол, Матад сумын нутгийн зарим багийг хамарч тархан шатсан байна. Түймрийг унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Аврах тусгай анги, Хилийн 0198 дугаар анги, Петро Чайна Дачин Тамсаг, Халхгол, Матад сумаас нийт 532 хүн, 46 автомашин, 2 трактор, 15 мотоциклтойгоор ажиллаж 2015.04.15-ны өдрийн 21:40 цагт бүрэн унтраажээ. Салхины хурд 18-24 м/с хүрч чиглэл нь тогтворгүй, өвсний гарц, хуурайшилт ихтэй байсан нь түймрийг унтраахад хүндрэл учруулж байсан байна.

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 3 айлын гэр, 4 айлын хашаа шатаж, 2 иргэн гэмтэж бэртсэн байна.


/Матад сумын 6-р багийн нутаг Петро Чайна Дачин Тамсагийн 19-р талбайн орчмоос гарсан түймэр/


Хэрлэн сумын 1-р багийн нутаг “Хогийн цэг”-ийн урд талаас гарсан түймэр

Хэрлэн сумын 1-р багийн нутаг “Хогийн цэг”-ийн урд талаас 2015.04.14-ний өдрийн 15:25 цагт түймэр гарч Хэрлэн, Баянтүмэн сумын нутгийн зарим багийг хамарч тархан шатжээ. Түймрийг унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 0327 дугаар анги, Хэрлэн, Баянтүмэн, Чойбалсан сумаас нийт 318 хүн, 40 автомашин, 5 мотоциклтойгоор ажиллаж, маргааш оройн 21:40 цагт цурманд оруулж унтраасан байна.


/Хэрлэн сумын 1-р багийн нутаг “Хогийн цэг”-ийн урд талаас гарсан түймэр/

Дашбалбар сумын нутаг Хилийн 898-р тэмдэгтээр ОХУ-аас орж ирсэн түймэр

            2015.04.18-ны өдрийн 12:52 цагт Дашбалбар сумын нутаг “Ямалх“-ын заставын чиглэл орчимоор Хилийн 898-р тэмдэгтээр ОХУ-аас хил давж түймэр орж ирсэн байна. Ямалхын застав нь Дашбалбар сумын “Номинт” 4-р багийн нутаг, сумаас зүүн хойш 100 км-т, Чулуунхороот сумаас баруун хойш 120 км-т байдаг.

Түймрийг унтраахаар Дашбалбар сумаас 53 хүн, Чулуунхороот сумаас 80 хүн, Гурванзагал сумаас 24 хүн, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, Хилийн 0327 дугаар ангийн 94 албан хаагч,  нийт 54 хүн, 6 автомашинтайгаар ажиллаж өглөөний 06:50 цагт түймрийг унтраасан байна.


 /Дашбалбар сумын нутаг Хилийн 898-р тэмдэгтээр ОХУ-аас орж ирсэн түймэр/

Хилийн 828-р тэмдэгтээр Баян-Уул сумын нутагт ОХУ-аас орж ирсэн түймэр

2015.04.15-ны өдрийн 09:10 цагт Баян-Уул сумын "Эрээн" 6-р багийн нутаг сумаас баруун хойш Хэрээ голын орчмоор хилийн 828-р тэмдэгтээр ОХУ-аас хил давж түймэр орж ирсэн. Түймрийн баруун, баруун  урд  тал Цагаан-Овоо сумын 1, 5-р багийн нутаг Гүнцэнгэлэг, зүүн тал Хүрээт толгой, Гэрт толгой, хойд тал Баян-Уул, Хархираа зэрэг газруудаар бүлгүүд ажиллаж түймрийг 2015.04.20-ны өдрийн 05:00 цагийн орчим цурманд  оруулжээ. 

Түймрийг унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, Аврах тусгай ангийн 11 албан хаагч, Баян-Уул сумаас  347 хүн, Цагаан-Овоо сумаас  80 хүн, Хэнтий аймгийн ОБГазраас  18 албан хаагч, Сэргэлэн сумаас 24 хүн, Баяндун сумаас 24 хүн, Хилийн  цэргийн 0132-р ангийн 35 албан хаагч, Зэвсэгт хүчний 0327-р ангиас 96 албан хаагч, нийт 681 хүн, 43 автомашин, 14 мотоциклтой ажиллаж байна.

Түймрийн голомтод очих зам нь гол ус, намаг шалбааг, бартаа саад ихтэй. Уулын хавцал гуу жалга ихтэй ой модонд гарсан нь зөвхөн явганаар явж очих боломжтой, голомтоос холбоо барих боломжгүй, салхи 18-20 м/с хүчтэй байгаа зэрэг түймэр унтраахад хүндрэл учруулж байгаа аж.

/Хилийн 828-р тэмдэгтээр Баян-Уул сумын нутагт ОХУ-аас орж ирсэн түймэр/

Дашбалбар сумын нутаг “Ямалх”-ын заставаар 2015 оны 04 сарын 19-ны өдөр ОХУ-аас орж ирсэн түймэр

       Өчигдөр буюу 2015.04.19-ны өдөр Дашбалбар сумын нутаг “Ямалх“-ын заставын чиглэл орчмоор ОХУ-аас хил давж түймэр орж иржээ. Түймрийг унтраахаар Дашбалбар сумаас 26 хүн, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 15 албан хаагч,  нийт 54 хүн, 6 автомашинтайгаар ажиллаж байна.

/Дашбалбар сумын нутаг “Ямалх”-ын заставаар 2015 оны 04 сарын 19-ны өдөр ОХУ-аас орж ирсэн түймэр/

Чулуунхороот сумын нутагт 4 сарын 18-ны түймрийн цурамнаас ассан түймэр

04 сарын 19-ны өдөр цурамнаас түймэр алдлаа гэсэн мэдээг аймгийн ОБГазарт Чулуунхороот сумын Онцгой байдлын жижүүр мэдээлжээ. Түймэрт Чулуунхороот сумын 10 хүн, Зэвсэгт хүчний 0327 дугаар ангийн 94 албан хаагч, Гурванзагал сумын 59 хүн, Чойбалсан сумын 36 хүн нийт 119 хүн, 16 автомашинтайгаар ажиллаж байна. Түймрийн баруун тал нь Бүс нуур, Бидрийн нуур, Дөрвөлжин толгой, зүүн тал нь Дөрөө нуур, Цогт-Уул, Хөх нуур.



/Чулуунхороот сумын нутагт 4 сарын 18-ны түймрийн цурамнаас ассан түймэр/

Баян-Уул сумын  нутаг “Ульхан” заставын орчмоор ОХУ-аас орж ирсэн түймэр

2015.04.19-ний өдөр Баян-Уул сумын “Ульхан”-ны заставаар ОХУ-аас хил давж түймэр орж ирсэн байна. Түймрийг унтраахаар ОХУ-аас 17 хүн, Баяндун сумын 10 иргэн, Хилийн 0275-р ангийн 47 албан хаагч, Зэвсэгт хүчний 0327-р ангиас 60 албан хаагч, нийт 134 хүн, 13 автомашинтай ажиллаж байна.



/Баян-Уул сумын  нутаг “Ульхан” заставын орчмоор ОХУ-аас орж ирсэн түймэр/







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%