Засгийн газрын 2008 оны 196 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан. Уг хөтөлбөрийн хүрээнд Дархан уул аймгийн дэд хөтөлбөрийг үндэслэн Монгол бичгийн сургалтын чанарыг эрчимжүүлэн сайжруулах , сурагчдын сурах идэвхийг өрнүүлэх зорилгоор “Алтан үсгийн баяр” уралдааныг 13 дахь жилдээ зохион байгуулав. Ерөнхий боловсролын 23 сургуулиас 386 сурагч ,бага ангийн 15 багш , дунд ангийн 17 багш оролцож авъяас чадвараа сорин өрсөлджээ.Уралдаанд амжилттай оролцсон багш сурагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаанд БСГ-ын дарга н.Ганчулуун Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ,4 сургуулийн зөвлөх багш Д.Ренчинмядаг, ахмад настан Г. Дамчаа нар оролцож шагналыг гардуулан өгөв. Алтан үсгийн баяраар тэргүүний багш, сурагчдын тодруулж, Монгол бичгийн хичээлийн шинжлэх ухааны онолын түвшин, олж авсан мэдлэг чадварыг нээн таниулсан үр өгөөжтэй уралдаан болсныг багш сурагчид дуу нэгтэй хэлж байсан юм. Тус уралдааны тэргүүн байранд шалгарсан багш, сурагчид улсын олимпиадад Дархан уул аймгийг төлөөлөн оролцох аж.