Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймаг, Туркийн Эскишехир хоттой найрамдалт харилцаа тогтоов

2015-04-22

    Дархан-Уул аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Бүгд Найрамдах Турк улсын Эскишехир хотод ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын зорилго нь тус хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож хөгжлийн гараагаа нэг алхамаар дээшлүүлэхэд оршсон гэж аймгийн Засаг дарга С.Насанбат сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ онцлов.

    Турк улсын Эскишехир хот нь сүүлийн 20-н жилд эрчимтэй хөгжиж боловсролын хот болж чадсан. Тус хот 20-н жилийн өмнө хүн амьдрахад ч бэрх болж нутгийн иргэд өөр хот руу нүүж байсан тэр үед одоогийн хотын дарга нь хотын төлөвлөлтийг сайн хийснээр өнөөгийн энэ төвшинд хүрч чадсан байна. Дархан-Уул аймаг нь Европын бусад улс, хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох саналуудыг ихээхэн тавьдаг байна. Эскишехир гэдэг нь “Хуучин хот” гэсэн үг бөгөөд уг хотыг хөгжүүлж  аялал жуучлалын томоохон хот болох гарцыг нээж өгсөн хүн бол одоо тус хотын даргаар ажиллаж байгаа Елмаз Буюкершен юм байна. Тэрбээр тус хотын даргаар дөрвөн удаа сонгогдож иргэдийнхээ итгэлийг алдалгүй хотоо хөгжүүлж чадсан уг дарга өөрөө “Лааны тосон музей”-г бий байгуулж тэнд тавигдсан бүхий л үзмэрүүдийг хийжээ.

    Тус аймаг Эскишехир хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноор харилцан туршлага судлах боломж бүрдсэнээр энэ удаагийн айлчлал хийсэн бол энэ оны долдугаар сард Эскишехир хотын удирдлагууд Дархан-Уул аймагт айлчлахаар болж энэ үеэр хоёр тал найрамдалт харилцаа тогтоосны албан ёсны гэрээнд гарын үсэг зурах аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%