Сүхбаатар аймгийн Түмэн цогт сумын газар нутгийн 90 гаруй хувийг тархан гарсан гал түймрийн гамшгийн үед галын халуун цэг дээр олон хоног ажиллаж албан үүргээ амжилттай гүйцэтгэсэн аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, мөн уршигт түймрийг унтраахад гар бие оролцсон, унтраалцсан байгууллага хамт олонд аймгийн Удирдлагууд нийт иргэдийнхээ өмнөөс баярласан сэтгэлээ илэрхийлж, гарын бэлэг дурсгалын зүйл гардуулах үйл ажиллагаа боллоо. Нийт эх орончид та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, эр зоригоор дүүрэн байхын өлзийт ерөөлийг хүсэе.
Сүхбаатар аймаг ИТХурал-Иргэний танхим