Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ГХУСАЗЗөвлөлийн 4 дүгээр сарын ажлын мэдээлэл

2015-04-23

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН
2015 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН


Аймгийн ГХУСАЗЗ нь 2015 онд 3 бүлэг 16 багц ажил хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж  байна. Зөвлөлийн хурал 2015 оны 4 дүгээр сарын хурлаар:
•      Аймгийн ГХУСАЗЗ-ийг  ИТХ-ын  дэргэдэх байхаар өөрчлөх тухай
•     “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон-2” аяныг зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай асуудлуудыг хэлэлцлээ.
    Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэрээр “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” аяны хоёрдугаар шатыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.  Энэхүү аяны гол онцлог нь иргэд, олон нийт рүү чиглэж, тэдний идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх явдал юм.
       Тус аян нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулагдан явагдах ба аймаг, сумдын  ГХУСАЗЗ,  хууль хяналтын бүх байгууллагууд, сумдын Засаг Даргын Тамгын газар, багууд, Сууц Өмчлөгчдийн Холбоод, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Их,  Дээд, Ерөнхий боловсролын сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд  хамрагдана.
        Аяны хүрээнд сургалт,  сурталчилгаа, “Хөршийн холбоо”-г бий болгох, байгууллагуудыг гэрэлтүүлэг, камержуулах, хяналт шалгалт зохион байгуулах, орц, гудамжны гэрэлтүүлэг, тохижилтыг сайжруулах, хэлэлцүүлэг, телевизийн шууд нэвтрүүлэг,  нээлттэй утас ажиллуулах, “Бүх нийтийн эргүүл”, “Баг”, “Хамтарсан баг”, уламжлалт “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа”-г үргэлжлүүлэх зэрэг  олон арга хэмжээнүүдийг  зохион байгуулна.

         Сум, багийн иргэд, СӨХ-той ажиллах, төрийн болон төрийн бус ААНБ, оюутан сурагчтай ажиллах, сургалт сурталчилгаа хийх  дэд ажлын хэсгүүд хуралдаж, удирдамжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.


          Аймгийн ГХУСАЗЗ-ийг ИТХ-ын дэргэдэх байхаар өөрчлөн батлуулав
         ГХУСАЗЗ-ийн хурлын шийдвэрээр зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган дараах ажлыг гүйцэтгэлээ. Үүнд:
•       Хурлын шийдвэрийн дагуу тогтоол гаргалаа.
•    Аймгийн ГХУСАЗЗ-ийг ИТХ-ын дэргэдэх байхаар өөрчлөх тогтоолын төслийг  ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж батлууллаа.
•    Ой хээрийн түймэр, хулгайн мод, ан хийх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай албан даалгаварын төсөл боловсрууллаа.
•     Төсөвт байгууллагуудын төсвийн хүрээний мэдэгдэлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал тусгах, чиглэл өгөх тоот өгөв.

Б.Амархүү /Аймгийн ГХУСАЗЗ-ийн асуудал хариуцсан ажилтан/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%