Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашиглах загвар, төлбөрийн доод хэмжээ, ашиглагч сонгон шалгаруулах журам

2015-04-23

     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар "Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашиглах загвар, төлбөрийн доод хэмжээ, ашиглагч сонгон шалгаруулах журам"-ыг хэлэлцэн батласан байна.


 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013 оны ... дүгээр тогтоолын 1-р хавсралт

      Аймгийн хэмжээнд мөрдөгдөх орон нутгийн  өмчийн эд хөрөнгийг
  ашигласны төлбөрийн доод үнэ
 
    1.Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн санхүүгийн тайлан балансад бүртгэлтэй орон нутгийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг бусад өмчийн хуулийн этгээд, иргэдэд орон нутгийн эд хөрөнгө ашигласны  төлбөрийн доод үнийг салбарын ангилал , үйл ажиллагааны чиглэлийг харгалзан доорхи байдлаар тогтооно.

д/д

Салбарын чиглэл

Орон нутгийн өмчийн эд хөрөнгө ашигласны төлбөрийн 1м2 талбайн доод үнэ /төг /

1

Боловсрол соёл шинжлэх ухааны салбар

4000

2

Үйлдвэрлэл

8000

3

Худалдаа үйлчилгээ

6000

4

Аялал жуулчлал энэ чиглэлийн худалдаа

6000

5

Нийтийн хоол

5000

6

Эрүүл мэндийн үйлчилгээ

4000

7

Олон нийтийн байгууллага

4000

8

Барилгын зураг төсөл

6000

9

Геодези зураг зүйн үйлдвэрлэл

6000

10

Үсчин гоо сайхан ахуйн үйлчилгээ

6000

11

Санхүүгийн үйлчилгээ

7000

12

Бусад

6000


              2. Дархан сумаас бусад сумын захын хороолол багт байрлалтай эд хөрөнгө, түүнчлэн туслах талбайг /сул чөлөөтэй подвал ,вестибюль/ ашигласны  төлбөрийн  доод үнийг 10 хүртэл хувиар бууруулан тогтоож болно.
         3.Орон нутгийн өмчид бүртгэлтэй байгаа ашиглалтгүй барилга байгууламжийг ашиглагчийн  зардлаар засаж сэлбэн ашиглуулахад дээрхи эд хөрөнгө ашигласны  төлбөрийн доод үнийг 20 хувиар бууруулан тогтоож болно.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013 оны ... дүгээр тогтоолын 2-р хавсралт


 
ОРОН НУТГИЙН  ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГӨ АШИГЛАХ  ГЭРЭЭ  
                                                        
ДУГААР____              

20... оны ... дугаар  сарын ...-ны өдөр                                      
   
                          НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Энэхүү орон нутгийн өмчийн  эд хөрөнгө ашиглах гэрээг Орон нутгийн өмчийн албыг төлөөлж албаны дарга............................. , өмч эзэмшигчийг / Орон нутгийн өмчит хуулийн этгээд цаашид “ Ашиглуулагч” гэх/ төлөөлж ............................. , ашиглагчийг төлөөлж ........................................... нар орон нутгийн өмчийн эд хөрөнгө болох ... м2 талбай бүхий өрөөг .................. зориулалтаар ашиглуулж,  ашиглахаар харилцан тохиролцож, дараах нөхцлөөр байгуулав.
1.2. Ашиглагч, ашиглуулагч  нар Монгол улсын иргэний хууль,Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл ,Монгол улсын бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.
1.3.Гэрээг  ашиглагч, ашиглуулагч  талууд байгуулан аймгийн  Орон нутгийн өмчийн албаар батлуулна. 
1.4  Ашиглагч эд хөрөнгө нь..................................................................../ашиглаж байгаа  эд хөрөнгийн байршил , хаяг/                     байрлах бөгөөд .... квадрат метр хэмжээтэй талбай байна.
1.5 Ашиглаж байгаа  эд хөрөнгийн 1 метр квадратын үнэ.......төг /........................../ /Тоогоор үсгээр/
1.6  Ашиглаж байгаа  эд хөрөнгийг ашиглагчид  актаар хүлээлгэн өгнө.
1.7 Ашиглаж байгаа  эд хөрөнгийг цаашид гэрээнд заагдсан зориулалтаар ашиглана.   
1.8 Ашиглагч нь  гэрээнд заасан төлбөр төлөх баталгаа болгож ашиглуулагчтай барьцааны гэрээ байгуулах бөгөөд барьцааны гэрээ нь энэ гэрээний салшгүй хэсэг болно.
            
          ХОЁР. АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН АЛБАНЫ ЭРХ ҮҮРЭГ
2.1  Орон нутгийн өмчийн алба нь ашиглуулагчийн  ашиглагчтай байгуулсан гэрээг батална.
2.2 Орон нутгийн өмчийн алба нь ашиглаж байгаа  эд хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл олгож,   хяналт тавина.
2.3  Ашиглуулагч болон  ашиглагчийн  аль нэг нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг дангаараа цуцлах эрхтэй.

           ГУРАВ. АШИГЛУУЛАГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
3.1  Ашиглуулагч ашиглаж байгаа эд хөрөнгийг актаар ашиглагчид хүлээлгэн өгч үйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангана.
3.2 Ашиглуулагч ашиглагчийн  зүгээс гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт хөлс  төлөлтийн талаар гарсан зөрчлийг арилгуулахаар шаардлага тавих ,хохирлыг нэхэмжлэх эрхтэй.
3.3. Ашиглагч  гэрээний үүргээ ноцтой зөрчсөн ашиглаж байгаа эд хөрөнгийн төлбөрөө хугацаанд нь барагдуулахгүй удаа дараа шаардуулах ,төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд  ашиглуулагч гэрээг дангаараа цуцалж  ашиглагчийн  барьцаанаас хохирлоо барагдуулж авна..
3.4 Ашиглуулагчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ашиглагчиийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд ашиглуулагч  учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд ашиглагч  нь эд хөрөнгө ашиглах гэрээний хугацаа дуусахаас өмнө ашиглаж байгаа эд хөрөнгийг ашиглуулагчид  буцаан өгөх үүрэгтэй ба энэ нь түүний гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны ашиглаж байгаа эд хөрөнгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй
3.5 Ашиглаж байгаа эд хөрөнгөнд ашиглагчаас үл шалтгаалан осол гарвал түүний үр дагаварыг арилгах  арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлнэ.
3.6 Ашиглуулж байгаа эд хөрөнгийн  өмчлөх эрхийг шилжүүлэх ,хувьчлах шийдвэр гарсан тохиолдолд энэ тухай ашиглагчид нэг сараас доошгүй хугацааны дотор бичгээр мэдэгдэнэ .
3.7  Ашиглуулагч нь  ашиглагчаас  авсан эд хөрөнгийн төлбөрийн  40 хувийг  Аймгийн Орон нутгийн өмчийн албаны дансанд төвлөрүүлнэ.
3.8 Ашиглуулагч төсвийн төслөө хийхдээ ашиглуулж байгаа эд хөрөнгийн  орлогоо бүрэн тооцож тусгана.
               ДӨРӨВ. АШИГЛАГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
4.1 Ашиглаж байгаа эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, урсгал засварыг хариуцна.
4.2 Ашиглаж байгаа эд хөрөнгөнд эд хөрөнгөнд учирсан гэмтэл хохирлыг бүрэн хариуцаж , арилгах үүрэг хүлээнэ.
4.3 Ашиглагч нь ашиглаж байгаа эд хөрөнгийн  хийц  хэсэгт өөрчлөлт оруулах , хөрөнгө оруулалт хийхээр бол  ашиглуулагчаар   уламжлан аймгийн Орон нутгийн өмчийн албанаас зөвшөөрөл авна.Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг цуцалсаны дараа буцаан авах эрхгүй
4.4    Энэхүү гэрээ болон барьцааны гэрээний дагуу 3 сарын гэрээний төлбөрийг  ашиглуулагчид гэрээ байгуулахдаа урьдчилан төлнө.
4.5  Ашиглагч нь ашиглаж байгаа эд хөрөнгийг барьцаалах ,түүгээр баталгаа гаргахыг хориглоно.
4.6  Ашиглаж байгаа эд хөрөнгийг даатгуулах асуудлыг ашиглагч өөрөө хариуцна.
4.7 Ашиглагч Монгол улсын хууль ,холбогдох дүрэм журам энэхүү гэрээний заалтыг сахин биелүүлж ажиллана.
4.8 Гэрээний хугацаа дууссанаар ашиглаж байсан эд хөрөнгийг  түүнээс салгаж үл болох хөрөнгө оруулалт засварын хамт ашиглуулагчид актын дагуу хүлээлгэн өгнө.
4.9 Ашиглагч нь ашиглаж байгаа эд хөрөнгийн төлбөрийг ашиглуулагчийн дансанд зуун хувь төвлөрүүлнэ.
4.10 Ашиглагч нь ашиглаж байгаа эд хөрөнгийн урсгал засвар ,үйлчилгээг бүрэн хариуцаж тайланг ашиглуулагчид тухай бүр гаргаж өгнө
            ТАВ. АШИГЛАЖ БАЙГАА ЭД ХӨРӨНГИЙН ТООЦОО
5.1 Ашиглаж байгаа эд хөрөнгийн  төлбөрийг тогтоохдоо аймгийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан орон нутгийн өмчийн  эд хөрөнгийн ашиглалтын  төлбөрийн   доод үнийг баримтална . Ашиглаж байгаа орон нутгийн өмчийн  эд хөрөнгийн  төлбөр нь уг  доод үнээс  доогуур байж болохгүй.
5.2 Орон нутгийн өмчийн  эд хөрөнгө ашигласны  төлбөрт ашиглаж байгаа эд хөрөнгийн хэрэглээний зардлыг тооцохгүй ./ цэвэр бохир ус, цахилгаан, дулаан...г.мэт/
5.3 Гэрээгээр тохиролцсон ашиглаж байгаа эд хөрөнгийн  төлбөрийг сар бүрийн 25 ны өдөрт багтаан ашиглагч нь ашиглуулагчийн  дансанд оруулна.
5.4 Ашиглаж байгаа эд хөрөнгийн төлбөрийн нийт дүн........... /............................................../ төгрөг байна.
5.5 Ашиглаж байгаа эд хөрөнгийн төлбөрийг гэрээнд заасан хугацааны дагуу хугацаанд нь төлнө
5.6  Ашиглаж байгаа эд хөрөнгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар тооцож алданги ноогдуулна.
               ЗУРГАА.ГЭРЭЭНИЙ ҮЙЛЧЛЭХ  ХУГАЦАА
6.1 Энэхүү гэрээ нь  20... оны ... дугаар сарын ... ны өдрөөс 20...оны .. сарын ...ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байна.
6.2 Ашиглаж байгаа эд хөрөнгиийн  гэрээний хугацаа... /......./жил байна .
Гэрээний хугацааг талууд тохиролцон сунгаж болно.

            ДОЛОО.ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА
7.1Талууд нь гэрээний үүргийн биелэлтийн хүрээнд  харилцан хариуцлага хүлээх бөгөөд нэг  тал нь үүргээ биелүүлээгүй бол биелүүлээгүй үүргийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ
7.2 Талууд нь өөрсдөөс нь үл хамаарах шалтгаанаар эд хөрөнгөнд учирсан хохирлыг харилцан хариуцахгүй
7.3 Аймгийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор тогтоосон төлбөрийн доод үнийг мөрдөөгүй албан тушаалтанд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 2 дугаар заалтад дурьдсан  / 25000-60000 төгрөгөөр торгох  / шийтгэл ноогдуулна.

           НАЙМ.МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
8.1 Талууд нь энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарсан бүх маргааныг хэлэлцээгээр шийдвэрлэнэ
8.2 Маргааныг хэлэлцээгээр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр  шийдвэрлүүлнэ
                             
           ЕС .ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
9.1 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас ашиглаж байгаа эд хөрөнгийн  чанар байдал алдагдвал талууд тохиролцож тогтоосон эд хөрөнгийн ашиглалтын  төлбөрийн хэмжээг өөрчилж болно.
   
             АРАВ.ГЭРЭЭГ ХУГАЦААНААС ӨМНӨ ЦУЦЛАХ ҮНДЭСЛЭЛ
10.1 Ашиглагч нь ашиглаж байгаа эд хөрөнгийн төлбөрөө 2 сар хүртэл   хугацаагаар хожимдуулан төлөх гэрээ  болон хуульд заасан бусад  нөхцөл бүрдэх
10.2 Төрийн эрх бүхий байгууллагаас тухайн эд хөрөнгийг өөр байгууллагад шилжүүлэх ,хувьчлах шийдвэр гаргах
10.3 Ашиглагч нь ашиглаж байгаа эд хөрөнгийн гэрээгээ дараахи байдлаар зөрчих
а/ Ашиглагч нь ашиглаж байгаа эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээний шаардлагыг хангахгүй байх
б/ Ашиглагч нь ашиглаж байгаа эд хөрөнгийг хөрөнгийг эвдэж гэмтээх ашиглуулагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх болон барьцаалах
10.4 Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдвэл Ашиглуулагч Ашиглагчид зөрчлийг арилгах эсвэл гэрээг цуцлах талаар 30 хоногийн хугацаатай мэдэгдэл олгоно.
10.5 Талууд тохиролцон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Энэ тухай саналаа нөгөө талд 14-өөс доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ.
            АРВАН НЭГ. БУСАД ЗҮЙЛ
11.1 Ашиглаж байгаа эд хөрөнгийн  гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж цаашид гэрээг сунгах эсэх тогтоосон эд хөрөнгийн ашиглалтын  төлбөрийг шинэчлэн тогтоох ,өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг тохиролцон  протокол үйлдэж баталгаажуулна.
11.2 Ашиглаж байгаа эд хөрөнгийн  нэр төрөл, тоо чанар бүтэц бүрэн бүтэн байдлыг тодорхойлсон тайлбар, жагсаалт, акт баримтыг гаргах бөгөөд эдгээр баримтууд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно.
11.3 Гэрээг 3 хувь үйлдэн талууд гарын үсэг зурж ,гэрээ хүчин төгөлдөр болж  мөрдөгдөнө.
11.4 Талуудын харилцах банк болон төлбөр хийх дансны тухай мэдээлэл
 Аймгийн Орон нутгийн өмчийн албаны  Харилцах банкны нэр Төрийн сан банк.
Дансны дугаар 190051010..............................................................................................
Ашиглуулагчийн Харилцах банкны нэр ..............................................
Дансны дугаар ....................................................................................................
Ашиглагчийн  Харилцах банкны нэр ..............................................
Дансны дугаар ...................................................................................................
                                   
ГЭРЭЭНИЙ ТАЛУУД

АШИГЛУУЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ :                      АШИГЛАГЧИЙГ  ТӨЛӨӨЛЖ :

Д.БАТСҮХ                                                    .....................................................

Албан тушаал ОНӨА-ы дарга                         Албан тушаал ........................
Албаны утас                                                      Албаны утас.................
Гар утас  99372279                                           Гар утас.................... 


Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013 оны ... дүгээр тогтоолын 3-р хавсралт

 Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашиглах ашиглагчийг сонгон шалгаруулах  журам

  Нэг. Нийтлэг үндэслэл
1.    Орон нутгийн өмчийг нийтийн хоол, үйлдвэрлэл, худалдаа,   үйлчилгээний зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд бүхэлд нь болон хэсэгчлэн ашиглах , ашиглагчийг сонгон шалгаруулахад энэнхүү журмыг мөрдөнө.
Хоёр.Сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх
2.1. Орон нутгийн өөрийн өмчийнэд хөрөнгийг ашиглах ашиглагчийг сонгон шалгаруулах /цаашид “ шалгаруулалт” гэх/ тухай зар мэдээг орон нутгийн өөрийн өмчийг эзэмшигч хуулийн этгээд /цаашид “ ашиглуулагч” гэх/ нийтэд зарлан мэдээлнэ.
2.2. Шалгаруулалтын тухай зар мэдээнд дараахь зүйлийг тусгана. Үүнд:
а.Ашиглуулах эд хөрөнгийн талаархи танилцуулга, хаяг мэдээллийн талааар лавлагаа авах утасны дугаар ;
б. Шалгаруулалтад оролцогчдын материалыг хүлээн авах  эцсийн хугацаа ;
в. 1м.кв. талбайн  ашиглуулах үнийн доод хэмжээ ;
г. Үндсэн хөрөнгө ашиглуулах үнийн доод хэмжээ .
2.3. Ашиглуулах эд хөрөнгийн онцлог, шинж чанарт нийцүүлэн Орон нутгийн өмчийн алба нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд энэ талаар зар мэдээнд заавал тусгасан байна.
Гурав. Шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага
3.1. Шалгаруулалтад иргэн, хуулийн этгээд/ цаашид “оролцогч” гэх/ оролцож болох бөгөөд тэдгээр нь дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:
а. Үйл ажиллагаа нь ашиглах эд хөрөнгийг зориулалтаар нь эзэмших, ашиглахад  нийцсэн байх ;
б. Эд хөрөнгө ашигласны төлбөр төлөх санхүүгийн чадвартай , хөрөнгийн баталгаатай байх;
в. Материалыг зарласан хугацаанд ирүүлсэн байх;
3.2. Шалгаруулалтад оролцогчдоос гаргасан хөрөнгийн баталгаа нь банк болон бусад иргэн, хуулийн этгээдэд барьцаалуулсан хөрөнгө байж болохгүй.
Дөрөв.Оролцогчийн эрх, үүрэг
4.1. Оролцогч нь зарласан хугацааны дотор материалаа битүүмжилж, өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан ашиглуулагчид хүлээлгэн өгнө. Биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргэх боломжгүй тохиолдолд зар мэдээнд заасан хугацаанд багтаан баталгаат шуудангаар ирүүлнэ.Бүрдүүлсэн материалын товьёогыг дугтуйны гадна талд бичсэн байна.
4.2. Сонгон шалгаруулах комисс, түүний үйл ажиллагааны талаар томилсон байгууллагад нь гомдол гаргах эрхтэй.
4.3. Шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.
Тав. Сонгон шалгаруулах комиссын эрх, үүрэг
5.1. Сонгон шалгаруулах комисс / цаашид “ комисс” гэх/ орон нутгийн өөрийн өмчийг ашиглуулах тохиолдолд ашиглуулагч хуулийн этгээдийн даргын тушаалаар / комисст Орон нутгийн өмчийн албаны төлөөллийг оруулна/ тус тус томилно.
5.2. Комисс дор дурдсан эрх, үүрэгтэй байна.
 а. Шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу явуулах.
б. Комиссын аль нэг гишүүн тусгайлан санал гаргавал энэ тухай тэмдэглэлд тусгах.
в. Ашиглуулах эд хөрөнгийн талаар ашиг сонирхлын зөрчилгүй байх.
г. Үйл ажиллагааны явцад байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх.
Зургаа. Материал хүлээн авах
6.1. Зар мэдээнд заасан хугацаанд ирсэн бүх материалыг бүртгэж, тусгай тэмдэглэл хөтөлж, хүлээн авна.
6.2. Шалгаруулалтад ирүүлсэн бүх материалыг тусгай тэмдэглэлийн хамт шалгаруулалт явуулах өдөр комисст хүлээлгэн өгнө.
6.3. Комисс нь шалгаруулалтад ирүүлсэн материалыг шалгаж бүрдүүлбэр гүйцэд байна гэж үзвэл хүлээн авах бөгөөд энэ тухай акт үйлдэж гарын үсэг  зурна.
6.4. Материал дутуу тохиолдолд шалгаруулалтаас хасна.
Долоо. Шалгаруулалтыг дүгнэх
7.1. Энэхүү журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан оролцогчоос хамгийн өндөр үнийн санал өгсөн этгээдийг шалгаруулна. Энэ үнэ нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс баталсан орон нутгийн өөрийн өмчийн 1м2 ашигтай талбайн ашиглалтын төлбөрийн доод үнээс өндөр байна.
7.2. Шалгаруулалт дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор шалгарсан иргэн, хуулийн этгээдтэй орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгө ашигласны гэрээ байгуулна.
Найм. Маргаан шийдвэрлэх
8.1. Сонгон шалгаруулалттай холбогдон гарсан бүх маргааныг хэлэлцээгээр шийдвэрлэнэ. Маргааныг хэлэлцээгээр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлэнэ.

                                                     ---------------o0o-----------------


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4087
2773 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%