Аймгийн Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ирүүлсэн “Гэмт хэрэг, зөрчилгүй
хамт олон-2” аяны удирдамж ирүүлсэн. Түүний дагуу Хонгор суманд хийгдэх ажлын
удирдамжийг боловсруулан батлаж өнөөдөр “Хүчирхийллийн
эсрэг хамтдаа” өдөрлөгийг сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөлийн гишүүд, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан,
сурагчидтай хамтран зохион явууллаа. Мөн гарын авлага боршурыг иргэд, дэлгүүрүүдэд
тараан ажиллаа. Сурагчид маань “ХҮЧИРХИЙЛЛИЙГ
ТЭГЛЭЕ” гэсэн уриалга гаргаж байна.