Өнөөдөр хуралдсан аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүлэгчдийн хурлаас аймгийн анхдугаар лигийн тэмцээнийг зохион байгуулах шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Лигийн цуврал тоглолтууд 7 хоног бүрийн Бямба гарагт аймгийн Хөлбөмбөгийн холбооны стандарт ногоон талбайд явагдах бөгөөд нийт 6 баг оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус тэмцээний техникийн зөвлөгөөнийг нээж аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Т.Болдбаатар үг хэллээ. Цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах тус тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулах чиглэлийг холбогдох зохион байгуулагч нарт өглөө. Тоглолтын оноолтыг хавсаргав.