Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХХБанкны Дорнод салбар баялаг бүтээгчдийг дэмжинэ

2015-04-24

       Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбар “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд баялаг бүтээгчиддээ санхүүгийн болон санхүүгийн бус гэсэн 2 чиглэлээр дэмжлэг үзүүлэх тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Санхүүгийн дэмжлэгт:

  • Бизнес эрхлэгчдэд төслийн зээлийн сургалт, зөвлөгөөнүүдийг өгч төслийн зээлийг судлан олгож, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих
  • Барьцаа хөрөнгө хангалтгүй харилцагчид зээлийн батлан даалтын сангийн баталгаатай зээлийг олгож, бодит дэмжлэг үзүүлэх
  • Төсөл бичих арга, аргачлалыг өдөр бүр өөрийн салбар нэгжүүдээр зээлийн мэргэжилтнүүд өгч ажиллах бол

Санхүүгийн бус дэмжлэгээр:

  • Харилцагч байгууллагуудтай хамтран банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сургалт яриа, танилцуулга хийх
  • Лейди мерчант байгууллагуудаа банкны цахим хуудас, сонин, боршур дээр сурталчлан маркетингийн нэгэн сувгийг нээж өгөх
  • МТ карт, Лейди карт, Мост мони, TDB онлайн танилцуулах өдөрлөгийг тохиромжтой газарт нь сурталчлах
  • Лейди мерчант болох 14 байгууллагыг хамарсан бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилсан Экспо худалдаа зохион байгуулах зэргээр баялаг бүтээгч бизнес эрхлэгчдээ дэмжих юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%