Аймаг, сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим хамтран 2016 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын санал авах хэлэлцүүлэг өрнөж байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын 8,2 тэрбум төгрөгийн 87 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн бол 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. Хэлэлцүүлэгт оролцогчид орон нутгийн хөгжлийн сангаар урьд онуудад бүтээн байгуулалтын олон ажил хийгдсэн ч ашиглалт, хамгаалж арчлах байдалд шүүмжлэлтэй хандаж байна. Мөн тоглоомын талбай барьж байхаар байрнуудын инженерийн шугам сүлжээг сольж шинэчилэе. Хөрөнгө оруулалтыг гэр хороолол руу чиглүүлэх саналуудыг гаргаж байв.