Дархан уул аймгийн бага боловсролын багш нарын “ Сайн хичээл - үйл ажиллагаа”-ны туршлага солилцох анхдугаар зөвлөгөөн нээлтээ хийв. Тус зөвлөгөөнд бага боловсролын 330 багш , сургуулийн захирал, сургалтын менежер, аймаг орон нутгийн төлөөлөгчид оролцлоо.БШУЯ-наас “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” ,чанарын шинэчлэлийн бодлогыг 2013-2014 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж, үндэсний 40 сургуульд туршсан. Манай аймагт ОИЦ сургуульд туршиж бага боловсролын хөтөлбөрийг шинэчилсэн байна. Туршилтын үр дүн амжилттай гарсан тул “Бага боловсролын цөм хөтөлбөр”-ийг 2014-2015 оны хичээлийн жилээс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн гэж БСГ-ын дарга Б.Ганчулуун нээлтийн үеэр онцлон хэлэв. Туршлага солилцох зөвлөгөөний үеэр Математик, Хүн ба орчин ,Хүн ба байгаль хичээлээр нээлттэй хичээл өрнөв.