Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр санал хүргүүлэв

2015-04-25

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Дорнод аймагт учраад буй гамшгийн талаар мэдээлэл хийж,  “Түймрийн гамшигтай тэмцэх, хохирлыг арилгах зарим арга хэмжээний тухай” албан тоотыг Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “...Байгалийн гамшиг давагдашгүй хүчний шинжтэй бусад нөхцөл байдлын улмаас учирсан хор уршгийг арилгах, нөхөн сэргээх зорилгоор аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас  нийтийг хамарсан ажлын түр хөтөлбөр хэрэгжүүлж болно...” гэж заажээ.  Ой хээрийн түймэр гамшгийн хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан дээрх заалтыг үндэслэн орон нутгийн ажилгүй залуучуудыг хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нийтийг хамарсан ажлын зардлаас дараах санал болгож буй ажлуудыг санхүүжүүлэх санаачилгыг Засгийн газарт хүргүүлсэн байна. Үүнд:
  1. Гал түймрийн аюултай тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд түймэр унтраах
  2. Түймрийн улмаас үүссэн хог хаягдал, шатсан балгас мал амьтны сэг зэм арилгах, хашаа хороо барих
  3. Цаашид хавар, намрын хуурайшилттай улиралд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас татах, хөдөлгөөнт эргүүл, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах
  4. Хадлан тэжээлийн улсын нөөцийн бэлтгэл ажилд тус тус орон нутгийн оюутан, ажилгүй залуучуудыг хамруулах ажлыг яаралтай зохион байгуулах
Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд аймаг тус бүрт 88.0 сая төгрөг батлагдсан ба дээрх санаачилгыг энэхүү батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой тул Засгийн газрын хуралдаанаар даруй хэлэлцэн шийдвэрлэж, ажил хэрэг болгохыг хүссэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%