Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн Засаг дарга ажлаа хүлээн авлаа

2015-04-27

       Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015.04.17-ны өдөр хуралдсан XI хуралдаанаар Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т заасныг тус тус үндэслэн 2015.04.23-ны өдрийн 106 тоот захирамжаар Дорнод аймгийн Засаг даргаар Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг томилсон юм. Өнөөдөр буюу даваа гарагийн удирдах ажилтнуудын шуурхай дээр шинээр ажлаа авч буй аймгийн Засаг даргад тамга гардуулах ёслол боллоо. Шинэ Засаг дарга аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай. Ийнхүү Дорнод аймгийн 26 дахь Засаг дарга ажлаа хүлээн авлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%