Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хүүхдүүд “Зөв харилцааг эрхэмлэж эрүүл орчин бүрдүүлцгээе" уриа дэвшүүлж байна.

2015-04-30

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр ерөнхий боловсролын 23 дугаар сургууль дээр “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдийн эрхийг дээдэлж, гэр бүлийн хүчирхийллийг зогсооцгооё” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, дүүргийн Засаг даргын дэргэдэх харъяа хэлтэс , албадын дарга  бусад албаны хүмүүс оролцлоо.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээг нээж үг хэллээ.



Тус өдөрлөг нь дүүргийн 50, 57,49 дүгээр сургуулиудын  Хүүхдийн урлагийн IX их наадмын  алт, мөнгө, хүрэл медальт авъяаслаг сурагчдийн  урлагийн тоглолт,  “Хүүхэд бүр инээж байг” сэдвээр түргэн зургийн уралдаан , 37 дугаар сургуулийн сурагч Г.Амаржаргалын   “Хүүхдээ сонсоё” илтгэлээр үргэлжиллээ.
Сурагчдын дунд “Хүүхдээ сонсоё” чөлөөт микрофон аялах үеэр монголын ирээдүй болсон хүүхдүүд бид хүчирхийлэлтэй айдастай нийгэмд амьдрах ёсгүй. Тиймээс бид бүхэн айдасгүй хүчирхийлэлгүй нийгэмийг бүтээх ёстой.
 Өнөөдөр Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүд хүчирхийлэлд өртөж насан туршдаа сэтгэлдээ хар толботой үлдэж байна. Иймээс хүүхдийг хүчирхийлж болдоггүй юм шүү, хүүхдийн эрхийг дээдэлж хүүхдийн төлөө за гэж хэлэхийг уриалж. өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байлаа.
Мөн сүүлийн үед нийгмийг цочроосон маш их хэргүүд гарч байна. Энэ бүхнийг  мэдээллийн хэрэгслэлээр нээлттэй үзүүлж байгаа нь байнгын байх ёстой асуудал мэтээр хүмүүс хүлээж авч эргээд муугаар нөлөөлнө. Иймээс хүүхдийн хүчирхийллийн мэдээллийг хязгаартай тавьж, сэрэмжлүүлэг талаас нь мэдээлж байгаасай гэдгийг хүсэв.






Дүүргийн 39 дүгээр сургуулийн сурагчид эрүүл сургууль болохын төлөө хичээж 10А ангийн хамт олноос “Зөв харилцааг эрхэмлэж эрүүл орчин” бүрдүүлцгээе уриа гаргасан байна.
Арга хэмжээний хаалтын үеэр “Хүүхэд бүр инээж байг” сэдвээр түргэн зургийн уралдааны шилдэг зургуудийг шалгаруулж  дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ болон бусад гишүүд шагнал гардууллаа.
Уралдаанд сурагч н.Болортуяа, Г.Номин, Н.Мөнх-Очир, Н.Оргилбаатар, н.Одгэрэл, н. Анхмаа, н.Ануужин, н.Батдорж, н.Энхжаргал нарын зураг шалгарлаа. 
Мөн үеэр дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн сурагчид өөрсдийн хэлэх үгээ илэрхийлэн флашмоб хийж шилдэг бүжигчдэд Хүүхэд залуучуудын “Улаан театр”-ын жүжигчин Н.Хангай хамтлагийнхаа тоглолтын урилга бэлэглэв.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан ах эгч нартаа маш их баярлалаа гэдэг үгийг сурагчид нэгэн дуугаар хэлж байлаа.












































ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%