Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хангайн бүсийн аймгуудын уулзалт зөвлөгөөн боллоо.

2015-05-05

Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран бүс нутгийн хэмжээнд гарч буй Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг Баянхонгор аймагт 2015 оны 04 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Хууль зүйн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Төв аймгуудын ИТХ, ГХУСАЗЗөвлөлийн дарга, Цагдаагийн газрын удирдлагууд болон холбогдох алба хаагч, ажилтан нарыг оролцуулан зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөний үеэр мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бод малд CHP дохиолол суулгах ажлыг Баянхонгор аймагт хэрэгжүүлж эхэлж байгаа талаар зөвлөгөөнд оролцогчидод танилцуулж, зөвлөгөөнөөс бүсийн аймгууд хэрэгжүүлэх “САНАМЖ БИЧИГ” гаргаж, яам, агентлагуудад хандсан санал хүргүүлэх шийдвэрт хүрлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%