Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“УЧРАЛ”-ЫН ЦЭЦЭРЛЭГ, Ж.САМБУУГИЙН ГУДАМЖИНД МОД ТАРИЛАА

2015-05-09

Мод тарих үндэсний өдрийн нээлтийн арга хэмжээг Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас Барилгачдын талбай дээр 5 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос Мод тарих үндэсний өдрийг зарласнаар Монгол Улс Мод тарих үндэсний өдөртэй дэлхийн 33 дахь улс болсон.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Ногоон дүүрэг” хөтөлбөрийг баталж, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар харъяа цэцэрлэг, сургууль бүрт хариуцуулан ажилласнаар 2014 онд 6906 мод, 7131 бут, сөөг, 49901 амьд хашлага тариалж, ургалт 75 хувьтай гэсэн сайхан мэдээ байна. Чингэлтэй дүүрэгт Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Эрдэнэсийн арал, Учралын цэцэрлэгт хүрээлэн, Ахмадын цэцэрлэгт хүрээлэн зэрэг мод тарих, арчилж, ургуулахын үлгэр жишиг болсон газрууд цөөнгүй бий”-г дурдаад дүүргийнхээ иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг мод тарьж, ургуулахыг уриаллаа.


Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт тохиодог. Нээлтийн арга хэмжээний дараа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат болон хэлтэс, албадын төлөөлөл Учралын цэцэрлэгт мод тарилаа.
Мөн “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн хамт олон, зарим төрийн бус байгууллагынхан Ж.Самбуугийн гудамжинд, төр, захиргааны байгууллагын албан хаагч, ажилтнууд байгууллагынхаа хуваарьт газруудад мод, бут тарьж, арчилгаа, тордолгоо хийлээ.
2015 онд Чингэлтэй дүүрэг “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн нөхөн тариаланд 9 төрлийн 10.000-аас доошгүй мод,бут, 20.000м2 зүлэг, 600м2 талбайд цэцэг, Чингэлтэй хайрханд 5000 ширхэг шилмүүст модоор ойжуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Эдгээр ажлыг 2015 оны 05 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 25-ны хооронд дүүргийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

























ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%