Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Швед улсад Архангай аймгийн нутгийн зөвлөл байгуулагдлаа

2015-05-12

Алс холын Швед улсад суугаа нутгийн ах дүүс маань зовлон жаргалаа хуваалцан, нэг нэгэндээ дэм болох сэтгэлийг өвөрлөн басхүү нутгийнхаа хөгжил цэцэглэлт, өнгө төрхөнд хувь нэмэр оруулах, санаа оноогоо хуваалцах үүднээс  Архангай аймгийн нутгийн зөвлөлийг байгууллаа.


Швед улс дахь Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Алдарын мэндчилгээ болон нутагтаа бичсэн захидлыг толилуулъя.

НУТАГТАА БИЧСЭН ЗАХИДАЛ

Арын сайхан хангай минь
Аавын сайхан хангай минь
Чамдаа би
Чагтагàнаас алдуурсан унага шиг л тэмүүлдэг шүү
Сургийн газраас би
Суврага хайрхан шигээ бараатай явахыг хичээдэг шүү
Хөх уулс минь
Хүний нутагт энгийн даруу бай гэж
Хүн чулууд шиг чинь дөлгөөхөн л явдаг шүү
Хөшөөт цайдам минь
Тэнгэр холдож газар хатуудахын цагт
Тэрхийн мандал шигээ тайван л байдаг шүү
Амгалан нуур минь
Цухалдаж хааяа ганцаардахын үедээ
Чулуутын урсгал шигээ сад тавин үерлэдэг шүү
Омголон ус минь
Гуниглахаараа би
Гурван Тамир шигээ мэлмэрч тайтгардаг шүү
Ижий гол минь
Томоогүй зангаар энэдэж гэнэдэхийн цагт
Тоглохын тал шигээ уужирч ухааждаг шүү
Их тал минь
Хоёр зангүй нэгээрээ байхсан гэж
Хоргын хүрмэн шигээ хатуу байдаг шүү би
Галт чулууд минь
Тал засаж хөл алдаж чаддагүй болохоор
Тайхар чулуу шигээ дандаа ганцаардаж явдаг шүү
Өнчин Тайхар минь
Даахин сэвлэгийг минь илбэсэн нутгийн салхи шигээ
Даанчиг дураараа омголон юм билээ би
Оддоо эрхлүүлж тайтгардаг нутгийн тэнгэр шигээ
Омголон хэрнээ бас уяхан юм билээ би
Гүтгүүлж балбуулж магтуулж муулуулсан ч
Гүвээ толгод шиг чинь хэвээрээ л байгаа шүү хүү чинь
Буруудаж зөвдөж алдаж онохын алинд ч
Бурхант уул шигээ итгэж яваарай хүүдээ
Арын сайхан хангай минь
Аавын сайхан хангай минь
Алтанхан шороот өлгий минь
Амин хайртай нутаг минь Тандаа би
Зэлнээс алдуурсан унага шиг
Зэрэглээнд ижийрүүгээ тэших ботго шиг
Зээрийн өнчин янзага шиг
Дандаа л яардаг шүү нутаг минь ээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%