Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Нарыг хайрла ” клубын гэрэл зурагчдын хамтарсан анхны үзэсгэлэн нээлтээ х

2015-05-12

Хойд бүсийн гэрэл зурагчдын “Нарыг хайрла “ клуб 2014 онд байгуулагдсан байна. Тус клубын гэрэл зурагчид болох Сэлэнгэ, Дархан уул аймгийн уран бүтээлчид хамтран анхны гэрэл зургийн үзэсгэлэнг Дарханчуудын хүртээл болгов. Аймгийн музейд нээлтээ хийсэн үзэсгэлэнд Ч.Батдорж, Я.Батболд , Г. Анхбаяр , Т.Банзрагч, Ж.Баттөр , Т.Түмэнбаяр нарын зургаан гэрэл зурагчдын 90 гаруй бүтээл оролцож байна. Хойд бүсийн гэрэл зурагчдын “Нарыг хайрла” клуб нь байгаль эх дэлхийгээ хамгаалах, хүн ардын амьдрал ахуйд нөлөөлж буй тулгамдсан асуудлын сэдвээр, мөн “арт хаус” чиглэлээр мэргэжлийн гэрэл зурагчдыг бэлдэх, тэднийг дэмжих, сурталчлах үйл ажиллагааг гол зорилго болгон ажиллана гэдгийг тус клубын тэргүүн Г. Анхбаяр үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлов. Үзэсгэлэнд ан амьтан, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар, хөрөг зураг, Монголчуудын аж байдлыг дүрслэн харуулах үзэгч түмний мэлмийг гийгүүлж, сэтгэл баясгах уран бүтээлийг дэлгэн тавьжээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%