Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАРИЛЦАН ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО.

2015-05-13

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс санаачлан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтэстэй харилцан туршлага судлах уулзалт 2015 оны тавдугаар сарын 11-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Иргэний танхимд  боллоо.
Тус уулзалтын зорилго нь Төрийн бодлого, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах шинэлэг санал, санаачлагын талаар харилцан мэдээлэл авч, туршлага судлах юм.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр  хэлтсээс баримталж буй бодлого, зорилт, түүний хэрэгжилт, Иргэний танхимын үйл ажиллагааны талаар товч танилцуулж харилцан мэдээлэл солилцлоо.
Мөн Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж байгаа явуулын Иргэний танхим, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны талаарх шинэлэг арга барил, сайн туршлагаасаа хуваалцсан юм.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%