Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Архивын лавлагааг “ДҮҮРГИЙН НЭГ ЦЭГ”-ээс авдаг боллоо.

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахим засаглалыг хөгжүүлнэ”, Дүүргийн архивын үлгэрчилсэн дүрэмд “..... үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, байгууллага иргэдэд цаас болон цахим баримтаас лавлагаа хуулбар олгох, нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх ...” зорилтын хүрээнд архивын лавлагаа мэдээллийг шинэ шатанд гаргах, үйлчилгээг олон цэгээс авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлж энэхүү үйлчилгээг нэвтрүүлж байна. 
Уг үйлчилгээний онцлог нь нийслэлийн иргэн оршин суугаа дүүргийнхээ Засаг даргын Тамгын газарт хандаж тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нутгийн захиргааны байгууллага, өмчит болон өмчийн оролцоотой газар, аж ахуйн нэгж байгууллагын 1965-2014 оны архивын баримтаас лавлагаа хуулбар авах, бусад төрлийн баримтанд архивын лавлагааны захиалга өгөх бүрэн боломжтой юм.

     Төрийн архивын нэгдсэн програмаас лавлагаа хуулбар, захиалга хүлээн авах, шийдвэрлэх зэрэг ажлыг байгууллага, иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Нэг цонх”-ны үйлчилгээгээр 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн олгохоор зохион байгуулан ажиллаж байна.

Иймд дүүргийн нэг цонхны үйлчилгээний архивын лавлагаа мэдээллээс иргэн та хүссэн мэдээллээ авч, үйлчлүүлнэ үү.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%