Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар мэндчилгээ дэвшүүлэв

2015-05-15

          Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн Хүндэтгэлийн хуралдаан 5-р сарын 15-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Ойн баярыг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар мэндчилгээ дэвшүүлснийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Энхээ уламжиллаа.
Уг мэндчилгээнд: Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөн түүхт 90 жилийн хугацаан дахь ариун үйлстний залгамж халааг түүчээлсэн Дорнодын хүүхдүүд хүнлэг ардчилсан нийгэмд аймаг, улс, тив дэлхийн хэмжээнд нэр алдраа цуурайтуулан урлаг, спорт, оюуны дэвжээнд Дорнод аймаг төдийгүй Монгол улсынхаа нэрийг мандуулж байгааг бахархан онцоллоо. Тал нутгийн хойч ирээдүй болсон хүүхэд, багачууддаа уламжлалт ёс заншлаа дээдлэн, ахмад үеийнхнээсээ суралцаж, дэлхийн тавцанд өрсөлдөхүйц боловсрол, мэргэжлийг эзэмшин эх орондоо, төрөлх нутагтаа ихийг хийж бүтээх эрмэлзэл дүүрэн, оюунлаг, бүтээлч Зөв Монгол иргэд болохыг ерөөн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, пионерын ахлах удирдагчид, нийгмийн ажилтнууд, Хүүхдийн байгууллагын ажилтан, албан хаагчид, төр, иргэний нийгмийн байгууллагын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэв.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%