Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөөнд цэцэг өргөлөө

2015-05-09

Зөвлөлтийн эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг 5-р сарын 09-ны өдөр Чойбалсан хотноо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ялалтын баярын өглөө Бунхан толгойд байрлах Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөөнд цэцэг өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга болон аймаг хотын удирдлагууд, ахмад дайчид,  ард иргэд оролцлоо.
Мөн баярын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит  цэрэг спортын Дөл тоглолт,  Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг Хилийн 0132-р анги болон Зэвсэгт хүчний 327-р ангиудын үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1491
585 / 39%
472 / 32%
211 / 14%
223 / 15%