Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Улаан загалмай хороо "Өсвөрийн аврагч -2015" тэмцээнийг ивээн тэтгэлээ

2015-04-25

Онцгой байдлын газраас жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг Өсвөрийн аврагч-2015 тэмцээнийг  Улаан загалмайн хороо ивээн тэтгэж, хамтран 04 сарын 24-25-нд зохион байгууллаа. Тэмцээнд өмнө жилүүдэд Эрдэнэбулган сумын сургуулиудыг хамруулан оролцуулдаг байсан бол энэ жилээс бүх сумдын  сургуулиудад удирдамжийг хүргүүлэн өргөн хүрээтэй зохион байгуулж, нийт 7  сумын 9 багийн  56 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорилоо. 
 
Тэмцээнийг 2 үе шаттайгаар буюу эхний өдөр сурагчдад Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, Анхны тусламж үзүүлэх сэдвээр 6 цагийн хичээл  сургалт явуулж, Сүндэр зочид буудалд зохион байгуулсан гал унтраах тактикийн сургуулийн явцтай танилцуулж, дараагийн өдөр  тэмцээнийг Наадмын талбайд зохион байгууллаа. 
 
Тэмцээнийг жагсаалын бэлтгэл, ХХАА-ны хувцас өмсөх, гал унтраах тархалт, хорт утаанаас хамгаалах баг өмсөх, буухиа гүйлт, анхны тусламж үзүүлэх төрлүүдээр зохион явуулжТэргүүн байранд Ихтамир сумын баг ,   2-р байранд 4-р сургууль баг, 3-р байранд Цэнхэр сумын баг, тусгай байранд 3-р сургуулийн  баг тамирчид шалгарч цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4973
3588 / 72%
872 / 18%
250 / 5%
263 / 5%