Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ИРГЭД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИУДЫГ УУЛЗУУЛЖ ӨГӨХ ХҮСЭЛТ ТАВЬЖ БАЙНА

2015-05-20

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд бүтэц, тохижилт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн асуудал эрхэлсэн Хурлын хорооны гишүүд 2015 оны тавдугаар сарын 15-ны өдөр  Чингэлтэй дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэх хороодын Засаг дарга нар, төсөл хэрэгжүүлэгч компаны төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Чингэлтэй дүүргийн 7,8,9,10,11,13,15 дугаар хороодод “Басмаа” ХХК, “Бармон” ХХК, “Эрэл групп” ХХК, “Өндөр буянт” ХХК, “Монкон групп” ХХК, “Асар өргөө” ХХК, “Буурал сутай” ХХК-ууд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Энэ үеэр хороодын Засаг дарга нар,  компаны төлөөллүүд гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцын талаар мэдээлэл өглөө. Хоёр талт, гурван талт гэрээ хийгдэх ажил хороод дээр 35-85 хувьтай явагдаж  байгаа. Зарим хороодод нүүлгэн шилжүүлэх ажил 7 дугаар сарын нэгнээс хийгдэх юм байна. 
Хүндрэлтэй асуудал нь Нийслэлээс олгодог ерөнхий төлөвлөгөө, техникийн нөхцлүүд дээр Нийслэл удаад байна гэдгийг төсөл хэрэгжүүлэгч компаны төлөөллүүд хэлж байлаа.
Хурлын хорооны дарга Д.Алтанхуяг иргэд, аж ахуйн нэгжтэйгээ  уулзалдахгүй байгаа компаниудыг уулзуулж өгөөч гэсэн иргэдийн саналыг Нийслэлд уламжилъя.
Мөн Төсөл хэрэгжүүлж буй аж ахуй нэгжээс хамгийн гол тулгуур нь хороодын Засаг дарга нар юм. Тиймээс та бүхэн энэ хүмүүстэйгээ зөв ойлголцож ,үзэл бодлоо зөв илэрхийлж , итгэл үнэмшилийг нь авч хамтран ажиллаарай гэдгийг уулзалтанд хүрэлцэн ирсэн төсөл хэрэгжүүлэгч компаны төлөөллүүдэд захиж хэллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%