Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэний Танхимд “Дархан- Амгалан хот” хэлэлцүүлэг болно

2015-05-21

       Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөл, аймгийн Цагдаагийн газраас хамтран зохион байгуулж буй “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” 2 дугаар аяны хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд аймгийн төр, захиргаа, хууль хяналтын байгууллагын нэгдсэн бодлого чиглэл, аймгийн ГХУСАЗЗөвлөлийн үйл ажиллагаанд иргэдийн саналыг тусгаж, бодлого боловсруулах зорилгоор “Дархан- Амгалан хот” хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
         Хэлэлцүүлэг энэ сарын 27-ны өдөр 09:00 цагт аймгийн Иргэний Танхимд болно.
         Мөн үеэр "Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон-2" аяны хүрээнд хийгдэж буй сайн жишээнүүдийг иргэдэд сурталчилж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сум, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллага, иргэн нэг бүрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар санал авах юм байна.
        Хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, Хууль хяналтын байгууллагууд, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг дарга нар, их дээд сургууль, ЕБСургууль, төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэр, ААНБайгууллага, иргэдийн төлөөллийг нээлттэй оролцуулах юм.
     Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн 
оролцоог идэвхжүүлж, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн идэвхтэй санал, санаачлага,
үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж ажиллахыг та бүхнээсээ хүсье .

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%