Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2015-05-25

     Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар хуралдаан 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, 11 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар "2013 оны 04 сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Хүүхдийг зам тээрийн ослоос урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 2010 оны 109 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хэлэлцээд тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай”,Золбин нохой, муур устгах журам”-ын хэрэгжилтийн тухайдүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, "Бага Хандгайт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай", "Дүүргийн 50 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төсөв батлах тухай", "Гадаадын хотуудтай шинээр хамтран ажиллахыг дэмжих тухай"  асуудлуудыг дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, "Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн нэрсийг батлах тухай" дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа, “Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах  тухай" Засаг даргын саналыг ЗДТГ-ын Шагнал хариуцсан мэргэжилтэн Д.Чимэддулам, "Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын 2014 оны ажлын тайлангийн тухай" ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио, "Дүүргийн Сууц Өмчлөгчдийн Холбоодуудын үйл ажиллагааны мэдээллийн тухай" Сүхбаатар-1,2, Дөл салбар зөвлөлийн дарга нар, дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" асуудлыг ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%