Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Зарим удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдлаа.

2015-05-26

Сүмбэр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Баян сумын ЗДТГ-ын дарга, Аргалант, Баян, Мөнгөнморьт сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баянхангай, Баянцагаан, Сэргэлэн сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдлаа. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг аймаг дахь ТАЗСЗ-өөс томилогдсон ажлын хэсэг аймгийн Засаг даргын Тамгын газрын 206 тоот өрөөнд  2015 оны 06 дугаар сарын 02, 03-ны өдрийн 09:30-13:00;  14:00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ. Сонгон шалгаруулалтыг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 10.00 цагт аймгийн ЗДТГ-ын зөвлөгөөний танхим /116/-д  зохион байгуулна. Ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  http://csc.gov.mn/s/35/38 -холбоос болон ТАЗСЗ-ийн мэдээллийн самбараас авах боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%