Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойг орон нутагт тэмдэглэн өнгөрүүллээ.

2015-05-26

Монгол Улсын БХС-ын 2015.04.21 өдрийн 1а/1251 дугаар албан бичгийн дагуу Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг орон нутагт тэмдэглэн өнгөрүүлэх, 1945 оны чөлөөлөх дайны түүхэн ач холбогдол, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад залуу насаа зориулсан Монгол, Орос цэрэг эрсийн байгуулсан гавъяаг алдаршуулах, чөлөөлөх дайны баярын шагнал гардуулах ажиллагааг Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд урилгаар ОХУ-ын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Д.В.Аникин гэргийн хамт оролцож ахмад дайчдад Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медаль болон бусад шагналыг гардуулж байв.

Хүндэтгэлийн арга хэмжээнд 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон 7 сумын 10 орчим ахмад дайчин, тэдний ар гэрийнхэн оролцлоо. Энэ үеэр ахмад дайчин Д.Найдан, Г.Пунцаг-Осор нар дайнд оролцож явсан тухай халуун яриа өрнүүлж, түүхэн дурсамжуудаа хуваалцаж байлаа.

Мэдээ бэлтгэсэн Б.Баярмагнай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%