Сумдын Орон нутгийн өмчит байгууллагуудын дараах хөрөнгийг дуудлага
худалдаагаар худалдана. Үүнд:
- Малчин сумын ахлах сургуулийн 1974 онд ашиглалтад орсон 75 хүүхдийн дотуур
байрны барилгыг 55 сая /тавин таван сая/ төгрөг.
- Малчин сумын ахлах сургуулийн 1988 онд ашиглалтад орсон Цанын баазын 17х8
метр харьцаатай дүнзэн барилгыг 766 м2 газрын хамт 1 сая 700 мянган
/нэг сая долоон зуун мянга/ төгрөг.
- Өлгий сумын ЗДТГ-ын УАЗ-31512 маркийн УВА 03-66 улсын дугаартай автомашиныг
1 сая 500 мянган /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр тус тус үнэлэн дуудлагаар
худалдана.
Дуудлага худалдаа 2015 оны 06-р сарын 15-ны өдрийн 10:00 цагт сумын ЗДТГ-ын
хурлын зааланд явагдах тул сонирхсон иргэд хөрөнгийн талаарх мэдээллийг Аймгийн
ЗДТГ-ын 213 тоот өрөө болон 70452828 дугаарын утсаар холбогдоно уу.
Аймгийн ИТХ-ын ажлын алба