Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Алдар гавьяатан, ачлалт ээжүүдээ шагнав

2015-06-01

6-р сарын 01-Эх үрсийн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал болон Алдарт эхийн 1 дүгээр одон гардуулах ёслолын арга хэмжээ  аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатар, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Т.Энхтөр нар оролцож,одон тэмдгийг энгэрт нь зүүж өглөө. Эх үрсийн баярын өдөр энгэрээ мялааж буй алдар гавьяатнууд, элбэрэлт эхчүүдийн сэтгэл өндөр байлаа. Дашрамд дуулгахад 2015 онд манай аймгаас  “Алдарт Эх” нэгдүгээр одонгоор-13, “Алдарт Эх” хоёрдугаар одонгоор -167 эх шагнагдсан юм.

 “Алтан гадас”- одонгоор:  
1. Зундуйн Мөнгөнцэцэг - ДБЭХС-ТӨХК-ийн цайны газрын эрхлэгч
2. Цэрэнхандын Норжинсүрэн - РТСтанцын инженер
3. Дамдингомбын Энхтуяа - Хууль зүйн зөвлөгөө өгөх газрын өмгөөлөгч
4. Норовын Батнасан - 1 дүгээр сургуулийн ахмад багш 

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:

1. Чулуун-Очирын Болор-Эрдэнэ - 2 дугаар сургуулийн нийгмийн ажилтан
2. Мажигсүрэнгийн Мөнхцэцэг - ХДТ-ын хөгжимчин
3. Лхамсүрэнгийн Батсайхан - Баяндун сумын цэцэрлэгийн тогооч
4. Навааны Долгор - Баян-уул сумын Онон станцын техникч 

“Алдарт Эх” нэгдүгээр одонгоор:

1. Энхээгийн Аюур Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэн

2. Пүрвээгийн Балжням  Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэн

3. Төмөрбаганын Болорчимэг Хэрлэн сумын 3 дугаар багийн иргэн

4. Цэдэнхорлоогийн Гүнжаргал Хэрлэн сумын 3 дугаар багийн иргэн

5. Бясуугарамын Батдэлгэр Хэрлэн сумын 8 дугаар багийн иргэн

6. Долцонгийн Долгормаа Хэрлэн сумын 8 дугаар багийн иргэн

7. Лхамцуугийн Мөнхтуяа Хэрлэн сумын 10 дугаар багийн  иргэн
8. Галсангийн Насанжаргал Хэрлэн сумын 1 дүгээр багийн  иргэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1491
585 / 39%
472 / 32%
211 / 14%
223 / 15%