Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эх үрсийн баяраар "Алдарт эх" 1, 2 дугаар зэргийн одонгоо гардууллаа.

2015-06-03

“Эх үрсийн баяр” сумын төвд болж өнгөрлөө. Баярын арга хэмжээнд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, Засаг дарга, Засаг Даргын Тамгын Газрын дарга, Засаг даргын орлогч оролцож хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн  79 дүгээр зарлигаар “Алдарт эх”-ийн 1, 2 дугаар зэргийн одонгоор шагнагдах сумын Буурал, Зулзага, Салхит багийн харъяат нийт 12 эхчүүдийн одонг гардууллаа.

Мөн энэ өдөр Зулзага багийн иргэн сумын сайн малчин С.Энхбат гэр бүлийн хамт сумын 16 дугаар цэцэрлэгт өргөө цагаан гэрийг бэлгэлэв. Үүгээр Зулзага багийн хүүхдүүд маань гэр цэцэрлэгтэй боллоо.






 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%