Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Архангай аймгийн Аудитын байгууллагын 20 жилийн ой тохиолоо

2015-06-08

Монгол улсад төрийн хөндлөнгийн хяналтын хараат бус байгууллага байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Нутгийн захиргааны ордонд боллоо. Ойн баярын хуралд тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн аудиторууд болон харилцагч байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Аудитын байгууллага үүсэн хөгжсөний 20 жилийн ойн баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат мэндилгээ дэвшүүлж үг хэллээ. Аудитын байгууллага түүхт ойгоо угтан гар бөмбөгийн тэмцээн, мод тарих зэрэг олон томоохон ажлуудыг зохион байгуулж хийсэн байна. Тус хамт олон Үндэсний Аудитын газрын хэмжээнд 2014 оны ажлаараа дөрөвдүгээр байранд шалгарсан амжилтаар ойгоо угтаж байгаа юм.

  Аудитын байгууллагын хамт олонд аймгийн ИТХ-аас дурсамж хадгалууллаа.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%