Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 4-р сарын 15-ны
өдрийн А/52 тоот тогтоолоор Увс нуурын дэргэдэх “Аялал жуулчлалын гэр бааз”-ыг
менежментийн үр дүнг харгалзан хувьчлах шийдвэр гарч уралдаант шалгаруулалтыг
зохион байгуулахаар аймгийн ЗДТГ-ийн Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан тендер
шалгаруулах комисс байгуулан хувьчлалын үйл ажиллагааг журмын дагуу 2 үе шаттайгаар
зохион байгууллаа.
Уралдаант шалгаруулалтад оролцохоор 2 компани өрсөлдсөн ба
48,595.000 төгрөгийн дэнчинг урьдчилан байршуулан, тендерийн материал
ирүүлснээс тендерийн комиссын үнэлгээгээр Улаанбаатар хотын Ч.Дүгэр захиралтай “Морьтны
Өргөө” ХХК тендерт шалгаран гэрээ байгуулах зөвлөмжийг Аймгийн ИТХ-ын ажлын
алба, ЗДТГазарт ирүүлсэний дагуу аймгийн ИТХ-ийн нарийн бичгийн дарга Х.Төртогтох,
аймгийн ЗДТГ-ийн дарга Г.Болор-Эрдэнэ, Морьтны өргөө ХХК-ны захирал Ч.Дүгэр нар
гурван талт гэрээ байгуулав. Гэрээнд зааснаар Увс нуурын дэргэдэх “Аялал жуулчлалын
гэр баазын хөрөнгийн үнэлгээ 323,966.200 төгрөг ба гэрээний хугацаа 3 жил юм.