Дархан-Уул аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль,
Сургуулийн өмнөх боловсролын хамран сургах тойргийн талаар мэдээлэл
хүргэх, багш, эцэг эхчүүдийн саналыг сонсож, ерөнхий боловсролын
сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйлчилгээний
чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ерөнхий боловсролын
үйлчилгээнд тэгш хамруулах, ЕБСургууль, СӨББ-ын ачааллыг тэнцвэржүүлэх
зорилгоор энэ сарын 16-ны өдөр 09.00 цагт аймгийн Иргэний Танхимд
"Хамран сургах тойрог" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Уг асуудлаар
санал хэлэх хэлэлцүүлэгт оролцох сонирхолтой иргэдийг Иргэний Танхимд
хүрэлцэн ирэхийг урьж байна