Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Орос Монголын анд нөхдийн нийгэмлэг"-ийн нэрэмжит хүндэт медаль гардуулав.

2015-06-11

      Энэ сарын 12 нд болох "Оросын өдөр"-ийн баярыг тохиолдуулан Дархан-Уул аймаг дахь Оросын Холбооны Улсын ерөнхий консул А.Ц.Доржиев аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Лувсандоржийн Гүнчинд Оросын Холбооны Улс болон Дархан-Уул аймгийн найрамдалт хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаныг нь үнэлэн "Орос Монголын анд нөхдийн нийгэмлэг"-ийн нэрэмжит хүндэт медалийг гардууллаа.
    Мөн дайны жилүүдэд Зөвлөлтийн фронтын улаан армид 100 төгрөг, 1 тэмээг бэлэглэж байсан Хөвсгөл аймгийн харъяат Дэндэвийн Ядамын ач хүү Дархан сумын иргэн н.Цэнд-Аюушд өвөөгийнхөө хандив өгч байсан баримтыг өдгөөг хүртэл хадгалж хамгаалж ирсэнийг батламжлан Талархалын бичиг гардуулав.



     Оросууд сүүлийн жилүүдэд 6 дугаар сарын 12-ны өдрийг "Оросын өдөр" болгон тэмдэглэдэг болсон байна. Энэ өдрийг эрх чөлөө, иргэний ертөнц, хууль ба шударга ёс дээр суурилсан бүх сайн санаат хүмүүсийн баяр хэмээн үздэг тухай ОХУ-ын ерөнхий консул А.Ц.Доржиев хэлсэн үгэндээ онцолсон юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%