Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Архангай аймгийн хүүхдийн тамир зусланд урьж байна

2015-06-10

Архангай аймгийн хүүхдийн "Тамир" зуслан 2015 оны зуны хуваариа эхлүүлж амрагчидаа хүлээн авч эхэллээ.
2-р ээлж 6 дугаар сарын 17-24, гуравдугаар ээлж 6 дугаар сарын 24-7/01, дөрөвдүгээр ээлж 7/01-7/07, тавдугаар ээлж 7/14-7/21, зургаадугаар ээлж 7/21-7/28, долоодугаар ээлж 7/28-8/04, наймдугаар ээлж 8/04-8/11.
Хүүхэд өдрийн 13000 төгрөг, насанд хүрэгчид өдрийн 18000 төгрөгөөр амрах аж.
"Тамир" зусланд долоо хоногоор амрагчид "Хүүхэд хөгжлийн хөтөлбөр" буюу Бидний Тамир зуслан, Эрүүл мэнд амьдрах ухаан, Ногоон дэлхийгээ хайрлая, Мини олимп, Ардын уламжлалт Монгол сэтгэлгээ, Зуслан минь баяртай зэрэг сургалт хөтөлбөрүүдэд хамрагдана.
"Тамир" зуслан нь Цэцэрлэг хотоос 30 км-ийн зайтай Эрдэнэбулган сумын 6-р багийн нутаг Шивэртийн Архэц гэдэг уул ус нь тэгширсэн үзэсгэлэнт сайхан байгальд оршдог.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%