УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Л.Энх-Амгалан санаачлан "Хөвсгөл хурд" аймгийн шигшмэл хурдан морьдын уралдааныг ирэх 8-р сард зохион байгуулахаар болсон байна. Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан санаачлан санхүүжүүлж буй тус уралдаан шигшмэл морьдын уралдаан гэдгээрээ шагналын сан, түрүүлж айрагдсан морьдын бай шагналын хувьд өндөр байх бөгөөд энэ зун зохион байгуулагдах томоохон уралдаануудын нэг байх бололтой.
Эх сурвалж: Эрх чөлөө сонин №25 (5424)